Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 100 дугаар байрт жагсаж байна.
Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод -38-аас -40 градус, хөрсөн дээр -40-аас -42 градусын хүйтэн байна. Хүйтэнд Улаанбаатар хотод агаарын бохирдол нэмэгддэг. Тэгвэл агаарын чанарыг индексийг бүртгэдэг “IQAir” олон улсын сайтаас харвал өнөө өглөөний /2026.01.18/ 10:00 цагийн байдлаар 126 улсаас 100-д жагсжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот агаарын бохирдлоор сүүлийн 4 жилд эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 80-100 дугаар байрт жагсаж байна. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд гарч байгаагүй үр дүн юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






