Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд цаг агаарын хүйтэн нөхцөл ихээхэн нөлөөлдөг бөгөөд үүнийг агаарын температур, салхины хурдны хослолоор тодорхойлж болно. Судалгаагаар өвлийн улиралд малын бэлчээрлэлт агаарын температур -32 °C, салхигүй байх үеэс хүндэрч, -41 °C хүрэхэд саатдаг болох нь тогтоогджээ.
Цаг уурын мэдээгээр, 2026 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө -25…-45 °C, өдөртөө -18…-35 °C хүрч хүйтрэх төлөвтэй байгаа аж.
Иймд малчид, иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:
-
Малыг хэвтрээсээ даарахаас сэргийлж, хашаа, саравчны дулаан алдагдуулахгүй хадгалах
-
Хүйтний оргил өдрүүдэд малыг илүү их тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх
-
Их хүйтэнд бог малыг хашаа, хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрүүлэхгүй байх, дарагдаж үхэж хорогдохоос сэргийлэх
-
Малыг ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газар руу гарган бэлчээрлүүлэх
Малчид, иргэдийг малын эрүүл мэнд, амь насанд аюулгүй байдлаа хангахын тулд сэрэмжтэй байхыг Хөдөө аж ахуйн мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






