Dark Light
Нийгэм | 2026-01-19

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧИЛ 224 МЯНГЫГ ДАВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сарын 12-оос 18-ны өдрүүдэд нийт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үүнээс 508 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргийг ангилбал, хүний амьд явах эрхийн эсрэг 5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, өмчлөх эрхийн эсрэг 189, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, хүрээлэн байгаа орчны эсрэг 4, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 104, бусад 11 хэрэг байна.

Мөн энэ хугацаанд 227,383 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 230,134 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Үүнээс 228,905 зөрчлийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэсэн бол 1,229 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн зөрчлийг төрөлжүүлбэл, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,760, танхайрах 354, хүний биед халдах 256, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 426, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 224,662, бусад 1,676 зөрчил бүртгэгджээ.

Эдгээр зөрчлөөс хүүхдийн эрхийг зөрчсөн 83 иргэнд нийт 23.7 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 364 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07