Dark Light
Нийгэм | 2026-01-19

"ДЭЭЛ ОЁНО" ХЭМЭЭН ЗАЛИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цахим орчинд нийтлэгдсэн “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдсон иргэн 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж, залилан мэхлүүлсэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Сар шинийн баяр ойртож буйтай холбоотойгоор иргэдийн үндэсний хувцас, үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж, үүнийг далимдуулсан цахим залилангийн гэмт хэрэг олширч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, баталгаагүй цахим зар, хуурамч зураг, мэдээлэл ашиглан урьдчилгаа төлбөр авч, харилцаагаа таслах тохиолдол цөөнгүй гарч байна.

Иймд иргэдийг цахим орчинд байршуулсан зар, үйлчилгээний үнэн зөв байдал, найдвартай эсэхийг сайтар нягтлах, өмнө нь бодитой үйлчилгээ үзүүлсэн эсэхийг шалгах, баталгаагүй зар, зурагт итгэн урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлэв.

Цагдаагийн байгууллагаас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн талаар мэдээлэлтэй байж, сэжигтэй тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэхийг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07