Dark Light
Нийгэм | 2026-01-19

“САНГИЙН ЯАМНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ” ГЭХ ЗАР ХУДАЛ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Сангийн яамны зөвшөөрөлтэй” гэх хуурамч сугалаанаас сэрэмжлүүлж байна

Сүүлийн үед зарим цахим хуудсаар “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй, албан ёсны сугалаа” хэмээн хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулан иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдлүүд бүртгэгдэж байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тусгай нөхцөл, шаардлага хангасан, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй 18 компани эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд эдгээрийн талаарх мэдээллийг Сангийн яам www.license.mn цахим хуудсаар тогтмол, нээлттэй, ил тод байршуулдаг байна.

Иймд иргэдийг эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохоосоо өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар заавал шалгах, баталгаагүй зар сурталчилгаанд хууртахгүй байх, болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мөн сэжигтэй зар, хууль бус үйл ажиллагаатай тааралдсан тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэхийг уриаллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07