Dark Light
Нийгэм | 2026-01-19

УЛААНБААТАРТ 25-НД ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 01 дүгээр сарын 19-нөөс 01 дүгээр сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
19-23-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтний эрч чанга хэвээр байна. 
 
Хур тунадас: 24-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурна.
 
Салхи: 19-23-нд ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр, 24-25-нд ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 22-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтэн хадгалагдаж, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -31...-36 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна. 23-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 25-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 
 
Салхи: 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр.
 
Агаарын температур: 22-ныг хүртэл хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор -36...-41 градус, бусад хэсгээр -29...-34 градус, өдөртөө -21...-26 градус хүйтэн байна. 23-наас хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -31...-36 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00