Dark Light
Нийгэм | 2026-01-19

ЦЭРГИЙН БҮРТГЭЛ БААСАН ГАРАГТ ДУУСНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цэргийн албаны тухай хууль болон холбогдох шийдвэрүүдийн дагуу 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-ноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 23-ны Баасан гарагт дуусах юм.

Монгол Улсын 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, мөн цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ биечлэн бүртгүүлэх шаардлагатай бол үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэд аймаг, дүүргийн цэргийн штабт хандана. Шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа газрынхаа цэргийн штабт бүртгэлээ баталгаажуулах юм.

Иргэд цэргийн бүртгэлд өөрийн биеэр болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-аар дамжуулан хамрагдах боломжтой. Биечлэн бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

Бүртгэлийг ажлын өдөр 08:00–17:00, амралтын өдөр 09:00–16:00 цагийн хооронд зохион байгуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22