Dark Light
Нийгэм | 2026-01-19

ТӨӨРЧ, СУРАГГҮЙ БОЛСОН 2 МАЛЧНЫГ ОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр төөрсөн сураггүй болсон 2 дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тодруулбал: 

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Бунхны цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ Тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э нь 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Үзүүрийн цагаан-Овоо” гэдэг газраас  эсэн мэнд олж, хүлээлгэн өгчээ.

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн "Ихэн гашуун" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Тус сумын харьяат малчин С нь 17:00 цагийн орчим явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид,сумын Мэргэжлийн ангийнхан малчин С /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, нэгдүгээр сарын 19-ний өдрийн 00:23 цагт “Ихэн гашуун” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн “Ар-Угтаал” гэдэг газраас  эсэн мэнд олж, сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07