Dark Light
Нийгэм | 2026-01-19

ДҮҮЖИН ЗАМЫН БАРИЛГА 54 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах ажиллагаа болон мега төслүүдийн явцыг хэлэлцлээ. Өмнөх зөвлөгөөнөөр өгсөн 19 үүрэг даалгаврын биелэлт 88 хувьтай байна.

Тээврийн бүтээн байгуулалт

  • Туулын хурдны зам: Түр барилга байгууламжийн ажил 32.4 хувьтай гүйцэтгэлтэй байна. Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулсан. Геодезийн хэмжилт, инженер геологийн 40 цооног өрөмдөлт гүйцэтгэсэн, зураг төслийн нарийвчилсан ажил 92.9 хувьтай.

  • Дүүжин зам: Барилгын ажил 54 хувьтай. Яармаг–Арцат чиглэлд 19 тулгуур баганаас 18-ыг угсарсан. 28 кабин төслийн тоног төхөөрөмж агуулахад хүргэгдсэн.

  • Нэгдүгээр тойрог зам: Зураг төсөл, барилга угсралтын тендерийг 2025 оны 1 дүгээр сарын 11-нд зарлаж, ирэх 3 дугаар сарын 2-нд нээхээр бэлтгэж байна.

Эрчим хүчний төслүүд

  • Дулааны 5 дугаар цахилгаан станц: 26 нэгж талбараас 20 нэгж талбар газрыг чөлөөлсөн. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд санхүүжилтийн гэрээ зурагдсан байна.

Метро, трамвай төслүүд

  • Улаанбаатар метро: “Багц 1”-ийн хоёрдугаар шатны тендерийг 2025 оны 12 дугаар сарын 24-нд зарлаж, ирэх 5 дугаар сарын 1-нд нээнэ. Метро, трамвай төслийн хүрээнд нийтийн тээврийг корпорацын зарчмаар ажиллуулах санал боловсруулж байна.

  • Трамвай: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тендерийн бэлтгэл ажил хийгдэж байна.

Орон сууцжуулах болон бусад төслүүд

  • “Сэлбэ 20 минутын хот” төсөлд олон нийтийн бүсэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

  • Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ 90 хувьтай, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжихээр Засгийн газраар дэмжигдсэн.

  • Туул усан цогцолбор: ТЭЗҮ-ийг БНЭУ-ын “Калпатару прожектсинтернэшнл лимитэд” ХХК 90 хувьтай боловсруулж байна.

  • Хөрсний ус, үерийн хамгаалалт, дэд төвүүд, Лаг шатаах үйлдвэр, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр, олон түвшний уулзвар, Хүннү хотын дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслүүдийн ТЭЗҮ хийгдэж, холбогдох ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа.


Эх сурвалж | НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07