Dark Light
Нийгэм | 2026-01-19

ДУЛААН ХАНГАМЖАА БИЕ ДААН ШИЙДСЭН "НЕОСИТИ" ХОТХОН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хан-Уул дүүргийн 8-р хороо "Неосити" хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төвтэй нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа.

“Неосити” ХХК хотхоныхоо дулаан хангамжийн асуудлыг бие даан бүрэн шийдсэн бөгөөд 4 га талбайд төлөвлөгдсөн. “Неосити” хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төв нь дараах гурван эх үүсвэрээс бүрдэж байна. Найдвартай байдлыг хангах үүднээс түлшээр ажилладаг генераторыг мөн тавьжээ.

Хотхоны дулаан хангамжийн хүчин чадал:

  • 15 мВт хүчин чадалтай хийн халаагуур;
  • 36 мВт хүчин чадалтай агаарын дулааны насос;
  • 2 мВт хүчин чадалтай цахилгаан халаагуураас бүрдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсад анх удаа “Неосити” ХХК-ийн хамт олон "heat pump", хий, цахилгаан болон түлшээр ажилладаг генераторын нөөцөөр дулаанаа шийдэж байгаагаараа онцлогтой. Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай, хүйтэн хот. Тиймээс дулааны эх үүсвэр дутагдалтай байдаг. Бид улсдаа энэ системийг амжилттай нэвтрүүлсэн компанийн технологийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ бол эдийн засгийн үр ашигтай байдлаар дулаанаа шийдэж байгаа сайн жишээ юм. Ийнхүү бодит туршлага бүтээж байгаа ААН, компаниудын залуусаас туршлага судалж, Улаанбаатар хотын дулааныг шийдэх, гаргалгаа технологи дээр хамтран ажиллана” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07