Dark Light
Нийгэм | 2026-01-20

ӨЧИГДӨР ГУРВАН МАШИН ШАТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар багийн гарааш, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 07:07 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 5х4 метрийн хэмжээтэй гарааш дотор иргэн Л-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан байна. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн Д-ийн “Toyota Prius-30” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07