Dark Light
Нийгэм | 2026-01-20

ГЭРЛИЙН ХУЛГАЙ БА Н.ТАВИНБЭХИЙН БЭХ НЬ ХАТААГҮЙ БАРИМТУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Солонгосын 148,7 сая долларын зээлээр арван аймагт дулааны станцтай болох төсөл алдсан хүн арван тамтайн үлгэр биш үнэн бодит байдал болоод байна. Аль зургаан жилийн өмнө  ажил нь эхэлсэн ч арван станцын оронд арзгар сэрзгэр төмрийн сэг, өр зээлийн хүү тэврээд үлдсэн. 
Тог, дулаан ямар их хэрэгтэйг сануулж, хүйтний эрч чангарсан 5 дахь өдөр эрчим хүчний салбарт хар баасан гараг болж, Эрчим хүчний сайд асан, 4-р Дулааны цахилгаан станцын захирал Н.Тавинбэх, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар хар баасан гарагт хар гэрт мориллоо. Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх өөрийн дотно зөвлөх, шүлэгч найрагч Б.Ичинхорлоогийн хайрт нөхөр П.Товуудоржийн үүсгэн байгуулж, хожим нь төрсөн дүүдээ шилжүүлсэн “Грийн энержи интернэшнл” компанид зөвлөх үйлчилгээ хийх эрх олгосон байна. Ажил нь хангалтгүй, хугацаа нь дууссан гэсээр байтал үүсгэн байгуулагдаад жил болсон энэ компанид 2,1 сая доллар өгчээ.
Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна гэдэг шиг арван станц барьж, Солонгосын “Бюксан инженеринг” гэдэг компани дампуурч алга болсон. “Бюксан инженеринг”-д бүү итгээрэй, бүтэл нь бөгсөөрөө эргэнэ, дампуу юм болно шүү гэж зээл өгсөн Солонгосын банк анхааруулсаар байтал Н.Тавинбэх, зөвлөх үйлчилгээ авсан зөвлөх нь зөвшөөрч дэмжээд байсан гэж эх сурвалж бидэнд мэдээллээ. 
Авлигын баримтын бэх нь хатдаггүйг Н.Тавинбэхийн асуудал нотоллоо. Өртгөөсөө доогуур үнэ ханшаар гэрэл, дулаан үйлдвэрлэж түгээвэл эрчим хүчний салбар өөдлөхгүй. Гэрлийн хулгай гэрлийн үнийг өсгөдөг. Үнэ тарифыг нь өсгөж, ард иргэдийн нуруун дээр ачааг нь буулгахаас илүү өртөг зардлыг нь нэмдэг авлигын хөөсийг нь арчих хэрэгтэйг нотолсон хэрэг явдал. Төрийн өмч бол төрийн дарга, түшмэлүүдийн идэш.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07