Монгол орон галзуурч, галзуурлын золиосонд Монголын ирээдүй, монгол хүн, монгол хүүхэд алагдаж байна. Шүүгч хэрэг хариуцах чадваргүй ч хэрэг хийх чадвартай иргэн Б-гийн албадан эмчилгээг хүн алах гэмт хэрэг хийснээс нь хойш хоёр жилийн дараа цуцалж, үүнээс гурван жилийн дараа ахин хоёр амь хороож, нэгийг хүнд шархтууллаа.
Албан ёсны 21 мянган сэтгэцийн өвчтөнтэй улсын сэтгэцийн эмнэлэг ачааллаа даахгүй, суллагдсан дэмийрэгч гэртээ ганцаараа амьдарч, гэртээ байсан жирэмсэн ээжийг, 3,4 настай хоёр охинтой нь хутгаллаа.
Албадан эмчилгээний хууль журмыг амьдралд нийцүүлэх, Сэтгэцийн эмнэлэг шинээр барих хооронд ахиад хэдэн хүн амь насаараа золиос болохыг хэн ч таашгүй байна.
Нохойныхоо баасыг хаалган дээр нь нялдаг, орцонд таарвал угаадас хогоо цацдаг, сэтгэцийн өвчтэй хүнээс амь амиа бодохоос өөр арга чарга байхгүй. Асран хамгаалагч нь л хүсэлт гаргахгүй бол хэн ч эмнэлэгт хэвтүүлэхгүй, цагдаа дуудвал цагийн гарз.
Аюулгүй байдлыг сахиулах, амьд явах эрхийг хангах нь үндсэн үүргээ төр биелүүлэхгүй бол, цагдаа дуудаад цагийн гарз байгаа нөхцөлд амь амиа бодохоос, хууль журам зохицуулахгүй бол хувь хувиа хичээгээрэй.
АДМИН








Нийгэм







