Малайз Улсын Холбооны шүүх өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулав.
Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлөв.
Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг малайзын нэр бүхий иргэдэд даалгаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэргийн давж заалдах шатны шуух хурлын шийдвэр танилцуулах хуралдаанд иргэн С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч К.Сангийт болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцжээ.
|
Эх сурвалж
| ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
|
АДМИН








Нийгэм








