Dark Light
Нийгэм | 2026-01-20

5 ТОНН МАХ ХУДАЛДААД 72,300,000 ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"5 тонн хонины мах зараад мөнгөө авч чадалгүй залилуулсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь үл таних этгээдэд 5 тонн хонины махыг 72.300.000 төгрөгөөр худалдаалсан боловч мөнгөө авч чадаагүй нөхцөл байдал тогтоогдоод байна. 
 
Уг хэргийг үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна. 
 
Иймд иргэд та бүхэн аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр өндөр мөнгөн дүнгээр худалдах үедээ худалдан авагчийн хэн болох, төлбөрийн чадвартай эсэхийг сайтар нягтлах, гэрээ хэлцлийг бичгээр баталгаажуулах, мөнгөн шилжүүлгийг бүрэн хүлээн авсны дараа бараа бүтээгдэхүүнийг өгч, гүйлгээний баталгааг заавал шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07