Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд болон баяр ёслол, амралт, эмчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр БНХАУ болон Вьетнам, Тайланд зэрэг зүүн өмнөд Азийн улсыг зорих болсонтой холбоотой зорчих хөдөлгөөн нэмэгдэж цахим орчинд иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр ажилчдаа аялуулах зорилгоор 20 сая төгрөг, гэр бүлээрээ аялахаар 36 сая төгрөг тус тус шилжүүлж залилуулсан. Мөн нэгдүгээр сарын 08-ны өдөр нэр бүхий аяллын компанид 54.5 сая төгрөгөө залилуулсан гэх 3 гомдол мэдээлэл бүртгэгдсэн шалгагдаж байна.
Гадаад явахаар аяллын компанитай гэрээ хийж мөнгөө шилжүүлсэн иргэд тухайн газартаа очсон хойно гэрээнд заасан байрлах газар, хөтөч нь байдаггүй бөгөөд буцах зардлаа хохирогч өөрөө гаргах, гадаад улсад очоод мөнгөгүй болсон хүмүүс онгоцны буудалд гацах тохиолдол ихэсжээ.
Иргэд та бүхэн аялал жуулчлалын компаниар зуучлуулан аяллаар явахаар төлөвлөж байгаа бол тухайн байгууллагыг сайтар судалсны үндсэн дээр төлөвлөгөөт төлбөр тооцоогоо хийж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалаарай.
АДМИН







Нийгэм








