Dark Light
Нийгэм | 2026-01-20

УУР АМЬСГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Уур амьсгалын үндэсний хороо өнөөдөр хуралдаж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 2024-2025 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн, Монгол Улсын уур амьсгалын үндэсний бодлого, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудал, түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Мөн Уур амьсгалын Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн, баталлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр дараах ажлуудыг хэрэгжүүлсэн байна.
Үүнд:
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлал, хэрэгцээ шаардлагын тандан судалгаа, зардлын тооцоог боловсруулсан
  • Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн хэрэгжилтийг үнэлж, NDC Stocktake Report боловсруулсан. Үнэлгээгээр 2020–2024 онд хүлэмжийн хийн ялгарлыг 7,519.7 Gg CO₂-оор бууруулах зорилтын хэрэгжилт 39.7 хувьтай гарсан
  • ҮТХН 3.0 шинэчилсэн зорилтыг тодорхойлон, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулсан. Үүний хүрээнд 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 24.4 сая тонн CO₂-эквивалентаар бууруулахаар төлөвлөсөн
  • Парисын хэлэлцээрийн хүрээнд Сингапур Улс болон Швейцарын Холбооны Улстай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан
  • Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хоёр жил тутмын анхдугаар тайланг боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 30-нд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн
  • Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох төслийг эхлүүлсэн
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.5 тэрбум мод тарих зорилтоос өнөөдрийн байдлаар 127.9 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, 8.32 хувийн гүйцэтгэлд хүрчээ.
Мөн Хөвсгөл, Завхан, Дорнод аймагт 5.1 сая га талбайд ой зохион байгуулалтын ажил хийж дуусгасан бол ОХУ, БНХАУ-тай хиллэсэн бүсэд 1166 км түймрээс хамгаалах зурвасыг сэргээж, 150 км зурвасыг шинээр байгуулж, 13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн 387.1 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил зохион байгуулж, 1.3 тэрбум модыг хамгаалсан байна
Энэ удаагийн хуралдаанаар Уур амьсгалын Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд холбогдох яам, агентлагаас ирүүлсэн саналуудыг тусган, 5 бүлгийн 68 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07