Dark Light
Нийгэм | 2026-01-29

АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИДТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-иас агаарын навигаци, нисэх буудлуудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилтай холбогдуулан Зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ санал, хүсэлтийг сонслоо.

Үндсэн чиг үүргийн хүрээнд үзүүлж буй агаарын навигаци болон нисэх буудлын үйлчилгээг аюулгүй, хүртээмжтэй, үр ашигтайгаар зохион байгуулах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн үйлчилгээний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэлтийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд Нисэхийн сургалтын төв, Агаарын навигацийн үйлчилгээний газар, Нисэх буудлуудын үйлчилгээний газраас Нисгэгч, журам зохиогч инженерүүдэд зориулсан хэрэглэлийн нислэгийг нислэгээр баталгаажуулах анхан шатны сургалт, Холбоо буюу богино долгионы радио станц, хэтийн чиг хандлага, газрын навигацийн тоноглол, Нислэгийн журмын үйлчилгээ, Агаарын тээвэрлэгчидтэй хийх гэрээ болон нам өндрийн нислэгт үзүүлэх нислэгийн үйлчилгээ, Аэродромуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шаардлага хэрэгцээний талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлэн агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.

Хэлэлцүүлгийг Үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг удирдан явуулж, хэрэглэгч, үйлчлүүлэгч талаас гаргасан санал хүсэлтүүдэд Ерөнхий менежер П.Ганболд, АНҮГ-ын дарга Д.Баяртогтох, НБҮГ-ын дарга Б.Ганбаатар нар хариулт өгч уулзалт ажил хэрэгч болж өндөрлөлөө.

Зөвлөлдөх уулзалтад “МИАТ” ТӨХК, “Хүннү эйр” ХХК, “Геосан” ХХК, “Скай жет” ХХК, “Тэнгэрийн улаач шинэ” ХХК, “Томас эйр” ХХК, “Оранж эйр” ХХК, "Монголиан Эйрвэйс" ХХК, "Монголын нисэхийн академи" ХХК, "Изинес Эйрвэйз" ХХК, "Нислэг" төв, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р анги, Зэвсэгт хүчний 303-р анги зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07