Dark Light
Нийгэм | 2026-01-29

ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар холбогдох албан хаагчдын хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа.

ХБХХЕГ нь 2018 онд байгуулагдсан. 32 хүний орон тоотой, одоогоор 28 хүн ажиллаж байна. Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв /7 аймагт / 11 байгууллага тус агентлагт харьяалагддаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байрлаж буй найман давхар барилгыг орчин үеийн стандартад нийцүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй шийдлээр барьж, 2024 онд ашиглалтад оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл агентлагийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, цаашид хийх үйл ажиллагааны тараар мэдээлэл өгч, агентлагийн орчин нөхцөлийг танилцуулсан. Дэд сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга, удирдлагуудад дотоод зохион байгуулалтаа сайжруулах, ёс зүйн хэм хэмжээг сахиж, харилцаа хандлагаа анхаарах, иргэд олон нийтэд мэдээллийг ойлгомжтой, тодорхой, ил тод хүргэх, төсөв хөрөнгийн зарцуулалтыг үр дүнд суурилсан байдлаар төлөвлөж, тайлагнах зэрэгт анхаарах үүрэг даалгаврыг хугацаатай өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07