Dark Light
Нийгэм | 2026-01-30

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫГ ГАДААДЫН КОМПАНИУДАД НЭЭХ ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Венесуэлийн хууль тогтоогчид гадаадын компаниудыг тус улсын газрын тосны салбарын оролцоонд хялбарчлах хуулийн өөрчлөлтийг баталлаа. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шаардлагыг хангах алхам гэж үзэж байгаа юм.

Түр Ерөнхийлөгч Делси Родригесийн дэмжсэн энэхүү шинэчлэл нь одоогоор голчлон төрийн өмчит “Petróleos de Venezuela (PDVSA)” компанийн хяналтад байдаг газрын тосны салбарыг нээж, гадаадын компаниудад газрын тосны ордуудыг өөрсдийн эрсдэл, зардлаар удирдан ашиглах боломж олгох юм.

АНУ Ерөнхийлөгч асан Николас Мадурог баривчилснаас хойш Америкийн компаниуд Венесуэлийн газрын тосны салбарт хөрөнгө оруулахыг хүсэж байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн.

Венесуэл нь хамгийн баталгаатай газрын тосны нөөцтэй улс юм. Шинэ хууль нь тэдгээр нөөцөөс олох ашгийг дээд хэмжээнд хүргэхэд тусална гэж Родригес мэдэгдэв.

Гэсэн ч зарим газрын тосны компанийн удирдлагууд Венесуэлд хөрөнгө оруулах асуудалд болгоомжтой хандсаар байна. “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирал Мадурог баривчилсны дараахан Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Венесуэлийн одоогийн нөхцөлөөр “хөрөнгө оруулах боломжгүй” улс хэмээн тодорхойлжээ.


Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07