Dark Light
Нийгэм | 2026-01-30

ЭЦЭГ, ЭХЧҮҮД СҮҮНД ДОЛОО ХОНОГТ 1350 ТӨГРӨГ ТӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийслэлийн ерөнхий боловсролын 171 сургуулийн 1–5 дугаар ангийн 189,600 сурагч “Сүү” хөтөлбөрт хамрагдаж, сургуулийн орчинд тогтмол сүү ууж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхэд сард 5400 төгрөгийн сүү хэрэглэх бөгөөд үүнээс эцэг, эхчүүд долоо хоногт нэг удаа 1350 төгрөг төлөх зохицуулалттай байна.

Хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжих зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бодит үр дүн гарч байгааг холбогдох байгууллагууд онцолжээ. Үүнийг үндэслэн нийслэлийн 2026 оны төсөвт уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 8.9 тэрбум төгрөг тусгасан байна.

Ингэснээр 2026 онд нийслэлийн 1–5 дугаар ангийн бүх сурагч “Сүү” хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Цаашид хамрах хүрээг өргөжүүлж, 1–12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулах зорилт тавьжээ.

Мөн байгаль орчинд ээлтэй байдлыг хангах үүднээс сүүний сав, баглаа боодлыг эвхэж цуглуулан, сүү нийлүүлэгч компаниудад буцаан өгөх шийдэлд хүрсэн талаар албаныхан мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07