2026 оны нэгдүгээр сарын 30-ны өглөө Сайхан ирээдүй овоо компанийн Ч27 буюу Өвөрсогоот-Вокзал чиглэлд ажиллах гэж байсан 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан байна. Тухайн тэрэг 07:01 цагт Вокзалаас Өвөрсогоот чиглэлд үйлчилгээнд явахаар зогсож байжээ. Тухайн тээврийн хэрэгслийг авч явсан этгээд тээврийн хэрэгслийг унтраасан учир камераар харах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Мэдээлэл авсан даруйд Авто тээврийн Улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ, М.Одгэрэл , жолооч Ш.Соронзонболд нар шуурхай ажиллан оллоо. Тухайн тээврийн хэрэгслийн 2 цаг орчмын дотор олсон байна. Тээврийн хэрэгсэлд нэг иргэн согтуу байдалтай байсныг талаар Тээврийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН







Нийгэм







