Тээврийн цагдаагийн алба энэ онд зам тээврийн ослын дараа ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцоод байна.
Хуульд зааснаар осолд холбогдсон жолооч хэргийн газрыг орхиж зугтаавал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.
Ослын дараа зугтах нь асуудлыг шийдэхгүй, харин хариуцлагыг улам хүндрүүлдэг гэдгийг сануулж байна.
|
Эх сурвалж
| ТЦА
|
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







