“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс нийслэл болон орон нутгийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Ц.Батсайхан нээж, оролцогч мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ. Тус сургалтад дараах байгууллагуудын төлөөлөл оролцож, өөрсдийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ, хамтын ажиллагааны явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Сургалтаар салбар хоорондын уялдаа холбоо, цахим үйлчилгээ, хууль эрх зүйн орчин, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэж, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулсан байна.
|
Эх сурвалж
| Авто тээврийн Үндэсний Төв
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм







