Dark Light
Нийгэм | 2026-01-30

ХУУРАМЧ ШУУД ДАМЖУУЛАЛТААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэр, лого зэргийг хууль бусаар ашиглан иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй видео бичлэгүүд олноор тархаж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, дээрх бичлэгүүд нь урьдчилан бэлтгэсэн контентыг шууд дамжуулж байгаа мэтээр харагдуулж, хэрэглэгчийг автоматаар “азтан”-аар тодруулсан мэт төөрөгдөл үүсгэдэг байна. Улмаар залилагч этгээдүүд иргэдэд хоёр төрлийн шаардлага тавьж байгаа аж.

Нэгдүгээрт, илүү олон хүнийг залилан мэхлэх зорилгоор тухайн бичлэгийг 10–15 группт түгээхийг шаардах,
хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүнийг авахын тулд үнийн дүнгийн 10 хувийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлэх шаардлага тавьдаг байна.

Харин албан ёсны байгууллага, сүлжээ дэлгүүрүүд азтан тодруулах нэрийдлээр иргэдээс урьдчилгаа төлбөр огт авдаггүй гэдгийг цагдаагийн байгууллага онцоллоо.

Иймд иргэдийг сэжигтэй зар, видео бичлэгт хууртахгүй байх, ямар ч тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07