Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий худалдааны төвийн ажилтан байгууллагын орлогын мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авч явсан гэх дуудлага мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тухайн худалдааны төвийн ажилтан, Өвөрхангай аймгийн оршин суугч эмэгтэй Н нь орлогын мөнгөнөөс 91 сая 857 мянган төгрөгийг өөрийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар илрүүлж, холбогдох 7 сая 375 мянган төгрөг бүхий дансанд барилт хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хандан орлогоо өөрийн дансанд төвлөрүүлэх, бэлэн мөнгөөр орсон орлогыг тухайн өдөрт нь бүрэн хураан авах замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм







