2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр хүссэн хэмжээгээрээ амарч болно. Олон хүнтэй газар очих хэрэггүй. Зарим өдрүүдэд өөрийгөө амрааж байх хэрэгтэй байдаг бөгөөд өнөөдөр бол тэр өдрүүдийн нэг. Хэрвээ танд өр шир байгаа бол аль болох хурдан салахыг бод. Тооцоогүй зардал гарч мэднэ. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрахад хуучин муу зуршлууд саад болж магадгүй. Хувиа хичээсэн зангаа аль болох засах үе.
Үхэр: Өнөөдөр баяр цэнгэлээр дүүрэн байна. Ялангуяа үдэш гэртээ байж хөгжилдөхөөр төлөвлөж буй хүмүүст таатай. Өөртөө урмын инээмсэглэл хайрла. Хүссэн зүйл биелж, урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө тань эхэлнэ. Сайн сонголт хийж, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан эд зүйлс худалдан авч чадахаар байна. Одоо олж байгаа орлогоо нэмэгдүүлэхийн тулд ямар ч зүйлд хэзээд суралцахад бэлэн бай.
Ихэр: Өөрийн хувиа бодсон зангаа хойш тавьж чадахгүй бол сайн сайхан байдал үүнээс болж унах болно. Хайр дурлалын асуудлаа сайхан байлгахыг хичээж байгаа бол тогтвортой харьцаа холбоо тогтоохыг эрмэлз. Зуурдын учрал, хөнгөмсөг амрагийн харьцаанд орох нь хожим хор хохирлыг авчрах болно. Хоосон мөрөөдөх, хий төсөөлөн бодох хандлага их гарах тул та үр бүтээлтэй ажиллах арга барилд сайн суралц.
Мэлхий: Зарим хүмүүс өөр газар луу нүүх эсвэл найзалж нөхөрлөх хэн нэгнийг хайж байж болох юм. Ашиг сонирхол нэгтэй бүлэгт нэгдэх эсвэл сайхан дурсамжтай холбоотой газруудад очвол урам зоригийг чинь сэргээх боломжтой. Амралтын энэ өдрийг энгийн харьцаа, хөнгөн наргиан дээр тулгуурлан таатай өнгөрөө. Сайн нойр авах нь шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлэх таатай арга зам байх болно.
Арслан: Хайртай хүмүүсийн харилцаа удаан үргэлжилсэн эсвэл шинээр эхэлсэн хамаарахгүйгээр хамт байх дур хүсэл өсөх болно. Хэн нэгэнд ихээр татагдах ч хүний дотоод мөн чанарыг танихад цаг зав гаргаарай. Мөнгө хөрөнгө хайр сэтгэлийн харилцааны гол дүрд тоглохгүй байх ёстой тул тайван байж будилаан гарахгүй байхад анхаар. Дотнын найзууд таны амьдралд эерэг нөлөө үзүүлэх зарим нэгэн гайхалтай санаа гаргана.
Охин: Хөрөнгө оруулалт шууд үр дүн өгөхгүй хэдий ч удахгүй зөв юм хийснээ мэдээд, баярлах мэдрэмжийг авна. Хэзээ ч суралцахаа бүү зогсоо. Зарим үед гадна үзэмж болон биеийн байдал сайн байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг сайжруулна. Өнөөдөр өөрийн сайн сайхны төлөө анхаарахаас чухал зүйл гэж байхгүй л болов уу. Дуу шуугиан ихтэй хотоос гарч, замын бөглөрөл, завгүй амьдралаа түр ч атугай холхон байхыг хичээ.
Жинлүүр: Ядарсан бол алжаалаа тайлах зүйл бодож олох хэрэгтэй. Ажлын хэнээтэй хүмүүс ч хөлс хүчээ шавхан ажиллаж байгаатайгаа тэнцэх хэмжээний амар. Та өөрийнхөө эргэн тойрныг илүү ая тухтай болгон сайжруулах арга замыг хай. Өөрийн эрч хүч, шинэ санааг ашиглан гэр орноо үзэмжтэй болгохыг оролд. Мөн хааяа нэг хийхийг хүсдэг байсан зүйлээ хийхэд тохиромжтой байна.
Хилэнц: Хайртай хосуудын харьцаа улам гүнзгийрч байна. Өдрийн ихэнхэд хайрын харилцаа халуухан байна. Гэхдээ танд айдас төрүүлэх далд нууцлаг зүйл мэдрэгдэж байж ч магадгүй. Хоорондын хэрүүл маргаан нэг талаар хоёр биеэ ойлгох хөшүүрэг ч болох тал бий. Хүлээцтэй бай. Сэтгэл санаа тайван байвал харилцаа ямар нэгэн уналтад орохгүй байх болно. Эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн эмчид хандах нь зөв байна.
Нум: Зөвхөн өөртөө зориулж цаг гаргаад үз. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Алжаалаа тайл. Гэхдээ гэр бүлийн хэн нэгэн гишүүнээс болж харилцаа хүндэрнэ. Цаг заваа хайртай хүмүүстэйгээ хуваалцсанаар та нарын харилцаанд гүн холбоо үүснэ. Ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлбэл өөрийгөө ч өрөөлийг ч амарч, тайвшрах боломж олгоорой. Гэр бүлээрээ хамт зураг авхуулж жаргалтай мөчүүдээ үлдээ.
Матар: Энэ өдрийг унтаж амарч өнгөрүүлмээр байгаа ч гэлээ татгалзаж болшгүй уулзалт, олон нийтийн үйл ажиллагаа таныг хүлээж байна. Энэ өдрийн үйл явдал олон шинэ зүйлийг нээнэ. Харин таны бодол санаа тань сайн төвлөрөхгүй бололтой. Та өглөө эртлэн босож бясалгал хийх цаг зав гаргаарай. Энэ нь танд өнөөдөр юу ч тохиолдсон гэсэн сэтгэл санаа өөдрөг байхад туслах болно. Завтай бол кино үзэх, ном унших зэрэг өөрийгөө баясгах зүйл хийхэд буруудахгүй.
Хумх: Гадаа тогтвортой дулаараагүй байгаа тул хувцсаа тохируулж өмсөөрэй. Эрүүл мэндээ хамгаал. Аливаа асуудлыг ажиглах эсвэл оролцох эсэхээ мэдэхийн тулд мэдрэмжтэй ханд. Харилцаатай холбоотой асуудал босож ирнэ. Гэвч таны ур ухаан бүгдийг нэг дор шийдэхэд тусална.Хэн нэгний буруутай үйлдлийг өөчлөх шалтгаан болгох гэх хэрэггүй. Хүнд туслах оновчтой үеийг олж харж тусламжийн гараа сунга.
Загас: Ар гэрт тань ажил овоорсон байсан ч түүртэх хэрэггүй. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж өгөх урлагийн бүтээл, түүхийн талаар судал. Энэ үед хүсэл мөрөөдөл тань нарийн мэдрэмжтэй байвал тогтвортой, найдвартай байдлаа хадгалах болно. Ганц бие хүмүүс хайр дурлалаа чин сэтгэлээсээ хайна. Дур сонирхол өндөр байх ч одоогийн үүсэх харилцаанд сэтгэлзүйн төвөгтэй байдлууд илэрч мэднэ. Хайр дурлалын амьдралдаа биелшгүй зүйлд бүү санаарх.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм







