Dark Light
Нийгэм | 2026-01-31

МАТАР: СЭТГЭЛ БУЛААМ ХЭН НЭГЭНТЭЙ ТААРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Өнөөдөр таны төлөвлөгөө болон өдөр тутмын дэглэмийг алдагдуулах ч гэртээ ирэх зочдыг найрсгаар хүлээж авах хэрэгтэй. Хариуд нь тэд танд илүү их баяр хөөр, аз жаргалыг авч ирэх болно. Олон нийтийн дунд байх нь хамгийн зөв сонголт байж болно. Хэрвээ зохицуулах ажил байгаа бол эрт амжуулах хэрэгтэй. Амьдралдаа хэрэгтэй өөрчлөлт хийх үйлдлээс зугтаах зуршлаа дар. Хүйтэн сэрүүн цаг агаар хэвээр байсан ч тогтмол дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэ. 
 
Үхэр: Азтай завшаан тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйн тулд анхааралтай бай. Таны амьдралд өөрчлөлт гарч болзошгүйг од эрхэс баталж байна. Ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй бөгөөд цаг үеэсээ ялихгүй хоцрох л юм бол бүх зүйл замдаа гарсан байх болно. Мэдрэмжтэй байх нь нөхцөл байдлыг илүү тод болгоно. Мөн аль нэг хүсэж явсан зүйлээ биелүүлж болох юм. 
 
Ихэр: Өмнөх шаргуу хичээнгүй зүтгэлээр олсон зүйл тань эрч хүч, баяр хөөрөөр дүүргэж байна. Харин шинэ ажлаар оролдоно гэдэгтээ итгэлтгүй байна. Зарим үед бясалгал хийх нь танд үр дүнгээ өгнө. Бясалгал хийхийн ашиг тусыг бүрэн хүртэхийн тулд дасгал сургуулилт сайн хийх хэрэгтэй. Хэрвээ та өнөөгийн байгаагаас илүү ихийг хүсэж байвал зарим буруу зуршилдаа өөрчлөлт оруул. 
 
Мэлхий: Тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүлээн авч, аль болох олон хүнд анхаарал халамж тавь. Харин дэмий сэтгэлийн хөөрөл нь энэ өдрийг замбараагүйдэлд хүргэж, уян зөөлөн хандлагыг алга болгох талтай. Хэрвээ танд ямар нэгэн худал хуурмаг мэдрэмж төрж байгаа бол хэн нэгэнд өөрийн нууцаа ярих хэрэггүй. Хувийн мэдээллээ хамгаалалтад байлга. Хэрэв та аливаа зүйлийг хойш нь тавьдаг бол одоо тэр зангаа өөрчил. 
 
Арслан: Уян хатан бөгөөд авхаалжтай сэргэлэн зан нь мөнгө хөрөнгийг тань өсгөж, амжилт авчирна. Таны эргэн тойронд байгаа хүмүүс сэтгэлийн хөдлөл ихтэй байна. Урьд өмнөх үйл явдлаас шалтгаалан бага зэрэг сэтгэл дундуур байдал илэрч байна. Аль болох мэдрэмжтэй байж, олонтой эвсэг байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. 
 
Охин: Уран бүтээлч хүмүүсийн хувьд хийж буй бүтээлийн гол гаргалгааг олох таатай үе. Өөрийн apга барилын онцлогийг хожим нь та бусдын үнэлэлтээс олж хараад баярлах болно. Бусдад байгаа зүйл илүү сайхан санагдана гэж үг бий. Ийм бодолд их автаад байвал өөрийнхөө амьдралын сайхан зүйлсийг жагсаан бичих нь тайвшрах сайн арга болно. Гэр бүлтэй залуу хүмүүс энэ үед сайн дурын ажил хийх бол нэг нэгийгээ дэмжиж өг. 
 
Жинлүүр: Өнгөрсөн үйл явдлууд таны бодол санааг хяналтдаа авах талтай. Цаг хугацаа эргэлтгүй өөрчлөгдөж байгаа энэ үед өөрийнхөө гунигтай дурсамжийг бүү сөх. Ганцаар байж амарч, алжаалаа тайл. Таны эрүүл мэнд сайн сайхан байх нь нэн тэргүүний чухал зүйл. Та зарим нэг архаг өвчнөө анхаарах хэрэгтэй болно. Дархлааны системээ сайжруулах байгалийн гаралтай хүнс тэжээл хэрэглэ. Дасгал хөдөлгөөнийг зөв хоолны дэглэмтэй хослуулснаар та удахгүй эрүүл байх аргаа олно. 
 
Хилэнц: Зарим үйл явдал хүссэнээр болохгүй байгаад уурлаж бухимдаж магадгүй. Энэ бол хүлээх цаг гэдгийг санаарай. Таны хүссэн үр дүн удахгүй өмнө тань гарч ирэх л болно. Аль болох яарсан дүгнэлт гаргалгүй, бүх юм муугаар бодолгүй байх хэрэгтэй. Гэр бүлтэйгээ хамтдаа гадуур зугаалж цагийг сайхан өнгөрөө. Харин ганц бие хүмүүс ямар нэг зүйлд хэт сүсэгтэй хандахгүй байхыг хичээ.
 
Нум: Өөртөө цаг гаргаж, хүссэн зүйлээ хийгээрэй. Эрүүл мэнд эмзэг болж магадгүй тул өвдөхөөс урьдчилан сэргийл. Эрүүл агаар нар салхинд гар. Аливаа өвчний эхлэл сэтгэлзүйд байдаг тул бие ч сэтгэлээ ч амрааж тайвшруул. Эцэг эх болон хамаатан садны хүмүүстэйгээ харьцах харилцаандаа анхаар. Хайртай хосууд бие биесийгээ зохих ёсоор харилцан хүндэлж, хайрлаж халамжилж байгаа эсэхээ дахин хянаж үзэх хэрэгтэй.
 
Матар: Сэтгэл булаам хэн нэгэнтэй таарах бөгөөд энэ нь таныг ухаангүй дурлуулах болно. Магадгүй өнөөдөр та үүлэн дээгүүр нисэж байгаа бол маргааш юу болохыг мартаж болзошгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөө сайн хяна. Ганц бие хүмүүс зуурдын учралд автах авах эсэхдээ итгэлтэй байгаа үгүйгээ сайн бод. Гэр бүлтэй хүмүүс ойр дотнынхондоо анхаарал тавь. Хамтдаа гадуур зугаалж, салхинд гар. 
 
Хумх: Хайр дурлалын харилцаанд шинэ адал явдал хүсэх хэрэггүй. Сэтгэл хөөрлийн эх үүсвэр нь буруу бодол байж магадгүй. Бясалгал, иог хийх эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Учир таны асуудалд уламжлалт зөвлөгөөнүүд тохирохгүй байх болно. Таны гол хүсэл бол сэтгэлийн амар амгалан гэдгийг ойлго. Аяллаар явах гадаад орны соёл уламжлалаас суралцах зэрэг нь танд шинэ боломжуудыг нээж өгөх болно. 
 
Загас: Ганцаараа байж, өмнө нь хийж амжилгүй овоорсон ажлаа ойрын хугацаанд дуусгахыг хичээ. Энэ нь хэдийгээр уйтгартай байсан ч та бүх ажлаа хийж дуусгаж чадна. Эрч хүчээ сайн хадгалахын тулд буруу зүйлээс зай авах хэрэгтэй. Таагүй дэглэмээ орхиж, амьдралын хэмнэлээ өөрчлөх нь эрүүл мэндийн асуудалд сайнаар нөлөөлнө. Зарим чухал өөрчлөлт таныг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, саруул ухаантай байхад туслах болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07