Dark Light
Нийгэм | 2026-02-01

АРХАНГАЙН 1000 ЗАЛУУГ ОРОЛЦУУЛСАН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны удирдлагууд Архангай аймагт ажиллаж салбар салбар холбооныхоо гишүүд, дэмжигч залуустай уулзлаа. 
 
Тодруулбал, намын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан болон холбооны дэргэдэх “SDY академи”-ийн захирал Б.Төмөр-Очир нар Архангайн залуусын уулзалтад оролцсон юм.
 
СДМЗХ-ноос өнгөрсөн 2025  онд л гэхэд залуусын хүсэл сонирхолд тулгуурлан 50 орчим ажлыг хийсэн. Ингэснээр залуусын асуудалд хандах хандлага дээшилж, нийгэмд оруулах үр өгөөж ч эрс нэмэгджээ. Үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүлж, санал бодлоо солилцох хүсэлтэй Архангайн залуус сум орон нутгийн хөгжил олон суманд учиртай дутагдалтай, бодит байдалд мэдрэгдэхгүй байгаа тухай чухал саналуудыг хөндөж ярив.
 
Монгол Ардын намын анхны үүрийн дарга Солийн Данзангийн өлгий нутаг болсон Архангайн СДМЗХ-ны салбар гурван сарын өмнө тэргүүнээ шинээр сонгосон байна. Нийтдээ 1900 гаруй гишүүнтэй, аль болох гишүүд, дэмжигчдийнхээ хүрээг тэлэх, тэднийгээ сургаж хөгжүүлэхийг зорьдог гэлээ. Түүнчлэн ирэх долдугаар сарын 21-22-нд аймгийнхаа “АРА комплекс”-т Архангай аймгийн мянган залуугийн фестивалийг зохион байгуулах гэж байгаагаа танилцуулав.
 
Орон нутагт ажиллаж амьдарч буй залуучуудынхаа дуу хоолойг сонсон асуудлыг шийдвэрлэж, цаашид хийх ажлынхаа эрэмбийг тогтоохоор хангайн бүсэд ажилласан СДМЗХ-ны удирдлагууд залууст маш олон давуу тал, боломж байгааг дахин сануулж, урам өглөө.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07