Dark Light
Нийгэм | 2026-02-01

ХОЁРДУГААР САРЫН 12 ОРДЫН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны хоёрдугаар сарын 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Энэ сарын эхээр эрч хүч өндөр байх тул бусадтай харилцах чадвар сайн байна. Та тогтворгүй нөхцөл байдлыг удирдаж чадна. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулж, зээл авч магадгүй. Хэтэрхий их зүйл нэг дор эхлэхээсээ болгоомжил. Алдагдалд орж болзошгүй тул сайн хийж чадахгүй зүйлээр оролдох хэрэггүй. Санамсаргүй байдлаар дээд албан тушаалтантай үүсгэх таагүй харилцаа тавгүйтүүлж магадгүй. Ажил алба, нийгмийн хүрээлэлд өөрчлөлт хийх хэрэгтэй болох ч өөрийн найз нөхөд, гэр бүлийнхээ эрх ашгийн дээгүүр тавих нь зохистой. Од эрхсийн ивээлтэй үе учир гэр орондоо өөрчлөлт хийх, амьдралын нөхцөлөө сайжруулах тал дээр анхаар. Зөн совин тань ямар нэгэн зүйл хэлэх гэж байж болно. Илүү мэдрэмжтэй соргог бай. Сарын дунд үед хамт олны үйл ажиллагаанд зохион байгуулах ур чадвараа харуулж чадна. Цагийг нь олсон оновчтой үг таны үнэ цэнийг илтгэнэ. Шинийг сэдэх авьяас тань бусдын толгойг өвтгөдөг салбарт ч урагш ахих боломж олгоно. Чухал шийдвэр бүү гаргаж, гэрээ хэлэлцээр байгуулах бол бичиг баримтаа сайн цэгцэл. Хамт ажиллагсдын явцгүй саналыг бүү сонс. Мэдлэгийн цар хүрээг сорих нөхцөл байдал үүсэж магадгүй тул асуудлыг шийдвэрлэхдээ болгоомжтой, ухаалаг хандах нь зүйтэй. Хэцүү санагдах нөхцөл байдлыг бүх хүчээ дайчилбал даван гарч чадах болно. Хоосон хов живээр хөөцөлдөх нь найз нөхөдтэйгөө буруу ойлголцолд хүрч болзошгүй юм. Ямар нэгэн дүгнэлт гаргахаасаа өмнө баримт нотолгоо дээр үндэслэ. Сарын сүүл рүү таны эрч хүч нэмэгдэх бөгөөд үүнийг зөв зүйлд чиглүүл. Аливаа зүйлийн гүнд орж ажлыг гүйцэтгэх чадвар тань зарим нэг нэн шаардлагатай судалгаа шинжилгээг хийхэд том тус хүргэх болно. Мөнгө санхүүгийн байдалд таагүй нөлөө үзүүлэх тодорхойгүй зүйлд оролцохоос сэргийл. Яарсан санал санаачилга бүтэлгүйтэж материаллаг алдагдалд оруулж болзошгүй. Ганц бие хүмүүс өөртөө итгэлтэй байна. Гадаад үзэмжээ сайжруулах нь таны сэтгэл санааг гайхамшигтай дэмжиж өгнө. Сэтгэл хөдөлгөөнөөр дүүрэн романтик харилцаа байх ч удаан үргэлжлэхгүй бололтой. 
 
Үхэр: Энэ сарын эхээр таны сониуч зан болон ямар нэгэн шинэ зүйлийг мэдрэх гэсэн хүсэл тань өвөрмөц хүмүүст татагдах шалтгаан болно. Өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн харж уран бүтээлч чанараа ил гарга. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой үе. Хүссэн зүйлээ хийх цаг хугацааны боломжгүй эсвэл мөнгөгүй бол ганцаар байж, тайван амар. Гэхдээ гэр бүлийн уур амьсгалаа өөрчлөх хэрэгтэй бололтой. Энэ үед гэр бүлийнхэндээ зориулсан бяцхан баяр зохион байгуул. Хэрвээ та үр хүүхэдтэй бол тэдэнтэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Шинэхэн хосууд харилцаандаа анхаарал тавьж, цагийг хамтдаа өнгөрөөн, цаашид юу төлөвлөж буйгаа ярилцах хэрэгтэй. Залуу хүмүүсийг романтик учрал хүлээж байна. Гэхдээ гүнзгий харилцаанд хэтэрхий яарах хэрэггүй. Сарын дунд үед уран бүтээлч эсвэл судлаач хүмүүс хүсэл зорилгоо биелүүлэх алхам хийх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах зэрэгт үр дүн маш сайн байна. Шаргуу хичээл зүтгэл болон аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар нь зохион бүтээх, шинийг сэдэх санаачилга өгөх болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр үр дүнд хүрч, сайхан боломжийг танд өгнө. Зарим хүмүүс эд хөрөнгө худалдан авч болзошгүй. Ур чадвар өндөр байлаа ч юмны ая эвийг нь олж, чамгүй хүч гаргаж байж амжилтад хүрнэ. Бүх зүйлийг хийхийнхээ өмнө сайн судалж, хэрэгцээ шаардлагаа нарийвчлан тооцох нь зүйтэй. Оюун санаа хийсвэр мөрөөдөмтгий байх бололтой. Ихэнх хүмүүс бодит байдлыг сайн ойлгохгүй. Хөрөнгө санхүүгийн байдал дэмий зүйлд мөнгө үрэхээс илүү олсон хэдээ өсгөх шаардлагатай байгааг од эрхэс сануулж байна. Зарим нэг үл ойлголцлыг үүсгэх сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Таны эргэн тойрны бүх хүмүүс тань илүү мэдрэмтгий болсон мэт санагдана. Эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарал тавь. Амьдралын энгийн хүрээнээс гарах юм бол өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Ингэснээр таны дур булаам байдал нэмэгдэнэ. Хайрын харилцаа илүү идэвхэжнэ. Сарын сүүл хэрэв мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол тохиромжтой үе. Өөрийнхөө хүрч чадахгүй амлалтыг өгвөл хүнд сорилтод орж магадгүй. Дажгүй азтай байсан ч эрсдэлээ тооцоолон азын сугалаа, мөрий тавихад оролцох хэрэггүй. Ажил хэргийн бичиг баримт болон бараа материалтай ажиллахдаа болгоомжтой ханд. 
 
Ихэр: Энэ сарын эхээр өөрчлөлт хийх хэрэгтэй бол хир их үнэтэй байх нь хамаагүй золиос гарга. Байнга уламжлалт арга ашиглаад байвал хожим илүү өндөр үнэ төлөх шаардлагатай болно. Энгийн бус өвөрмөц аргаар өөрчлөлт хийх нь амжилт авчрах болно. Хэрэв асуудалд зөв шийдэл гаргаж чадахгүй бол хожим харамсах болно. Энэ үед багаар ажиллах нь тустай бөгөөд нийгэм тулгамдсан асуудалд анхаарал тавих нь таныг идэвхтэй харагдуулахад тусална. Судалгаа шинжилгээний ажил хийж буй хүмүүс олз омог ихтэй байх бололтой. Хувийн амьдралдаа ихээхэн ач холбогдол өгөх цаг болсон байна. Хэрүүл маргаанд өөрийгөө зөвтгөх гэж оролдовч гол буруутан та байж мэднэ. Адал явдал хөөцөлдөх хүсэлтэй хамт танд ар гэрийн асуудал ирэх болно. Сарын дунд үед хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар эерэг нөлөөтэй гэрээ хэлэлцээр байгуулж чадна. Чухал хэлэлцээрийг ирээдүйд ахицтай байлгахын тулд зарим жижиг асуудлууд дээр буулт хийгээрэй. Олдсон боломжоо ашиглан мэргэжлийн түвшингээ дээшлүүлж, хариуцсан ажил дээрээ амжилт гаргах үе. Таны бизнест ахиц дэвшил гарч, найз нөхөд болон мэргэжлийн хамтрагчийн харилцаанд эерэг өөрчлөлт гарах болно. Од эрхэс таныг уйтгартай уур амьсгалд бус хувирамтгай байхыг онцолж байна. Гэр бүлийн асуудлууд тулгарч байна. Гэхдээ зарим нэг хүндрэл бэрхшээлүүд нь амархан шийдэгдэх магадлалтай. Энэ сарын сүүл рүү санхүүгийн алдагдалд орж магадгүйг од эрхэс сануулж байна. Тухайн нөхцөл байдал, тулгарсан асуудлын талаар нарийвчлан судалбал сонирхолтой дүгнэлт гарч магадгүй. Та орлого ба зарлагаа нарийн тооцоолж тэмдэглэл хөтлөх нь мөнгөө арвижуулах энгийн арга зам байна. Хэрвээ мөнгө олох боломж хязгаарлагдмал байгаа бол зээл авахаа азнаж төлөх хүүгээ хэмнэ. Хэт өөдрөг хандлага дараа нь хүлээлтэд хүрдэггүйг санаарай. Элдэв шүүмжлэл дундуур явж байж өөрийн хүссэн амжилтдаа хүрэхийг ойлго. Хийж буй ажилдаа дур сонирхол төрөхгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчтэй харилцан ярилцах нь таатай байна. Заримдаа сэтгэл хоёрдож, юу хийхээ мэдэхгүй байх үед найз нөхөд л туслах тул тэдэнтэйгээ ойр бай. Хуучны харилцаа холбоогоо сэргээ. Удахгүй та илүү сайхан зүйлсийг мэдрэх болно. Хувийн харилцаагаа ч сайжруулах төлөвлөгөө зохиож, гэр бүлийн хүмүүстэйгээ илүү дотносох үйл ажиллагаанд оролц.
 
Мэлхий: Энэ сарын эхээр арилжаа наймааны ажилд амжилт, шинэ боломж гарч ирнэ. Өөртөө итгэлтэй байвал оюун бодолд гэгээлэг, бүтээлч санаа дүүрэн байна. Өмнө хийсэн сайн үйлийн гавьяа шагналаа авна. Санхүү, хөрөнгийн баримтууд, татварын тайлангаа нягталж үзэх нь тооцоо болон зөрчлийг олж мэдэх боломж олгоно. Таны анхаарал сайн төвлөрөхгүй бол олон хүн цуглуулах хэрэггүй. Үүрэг даалгавраа цагт нь амжуулахгүй бол та өөрөө л эвгүй байдалд орно. Од эрхсийн нөлөөгөөр зарим учрал таны тэвчээрийг үргэлжлүүлэн шалгаж магадгүй. Гэр бүл таны хувьд хамгийн чухал тул үр хүүхдэдээ тусламж хэрэгтэй болсон үед нь хамт бай. Сарын дунд үед бизнес болон олон нийттэй харилцах тал дээр таны ур чадвар нэмэгдэж, өөрийн танилын хүрээгээ нэмэгдүүлэх болно. Мөн бүтээлч санаачилга таны эрч хүчийг нэмэгдүүлнэ. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Мэргэжлийн хандлагаар үйл ажиллагааныхаа сайн муу талуудыг харьцуулж харвал асуудлын хариулт гарч ирнэ. Шинэ өөрчлөлт таны сонирхлыг татахаас гадна өөр улс оронд аялахыг ихээр хүсэх бололтой. Хэрэв боломжтой бол тогтсон хэв маягаа эвдэж, хаашаа ч хамаагүй яв. Хэтэрхий өндөр үүрэг хариуцлага танд сэтгэлийн дарамт болно. Архаг өвчнөө хүндрэхээс сэргийлж, эрүүл хоол хүнс хэрэглэ. Эрүүл мэндээ одоогоос хамгаалж аль болох гадуур хооллохгүй байж сурах хэрэгтэй. Энэ сарын сүүл рүү амбиц ихтэй хүмүүс эрх мэдлийг гартаа авч, өөрийнхөө хүсэж буй зүйлийг олж авахыг хичээнэ. Гэхдээ шийдвэр гаргахдаа бусадтай ярилцаж, дахин дахин бодож үз. Зарим шийдвэр таныг тодорхой хугацаанд үр ашгаас холдуулж магадгүй. Санхүүтэй холбоотой асуудал түрхэн зуурынх байна. Иймээс сэтгэлийн хөдөлгөөнөө сайн барих хэрэгтэй. Гэхдээ төлбөрийн нөхцөлөө тохирч чадахгүй байгаа бол дахин гэрээ хэлэлцээр хийх нь зөв. Хүнд сурталтай ажлаас болж завгүй байх нь сэтгэл санаагаар унагана. Зарим үед хатуу шүүмжлэлийг тэсэж гар. Төлөвлөгөө гаргах, цалингаа нэмүүлэх талаар дарга удирдлагатайгаа ярилцахад тохиромжтой үе. 
 
Арслан: Энэ сарын эхээр эрч хүчтэй байж, аль болох сайн сайхныг төсөөлж амьдралаас баяр баясгаланг мэдэр. Нууц авьяас илрэх магадлалтай. Ямар нэг уран бүтээл бүтээхийг хүсэх болно. Өөрийн авьяас билгийг бусдад таниулан, үр бүтээлтэй шаргуу ажилласнаар илүү сайн үр дүн хүлээж авна. Эрч хүчээ зөв зүйлд зориулбал танд таатай үйл явдал тохионо. Өөрийн сонирхолтой хоббигоо хөгжүүлбэл аз жаргалтай байх магадлалтай. Өөрийн давуу талаа сайн мэдрэх тул бусдад их нөлөөлнө. Бусад хүмүүсийг ойлгоход хүндрэл гарахгүй. Найз нөхөдтэйгөө сайн харилцаатай байх нь танд сэтгэл хангалуун, өөдрөг байх боломжийг олгох болно. Зарим хүмүүс асуудалд орсон ч түүнийг даван туулах сэтгэлийн хүч тэнхээ өндөр байна. Нөхцөл байдлаас шалтгаалан өмч хөрөнгийн тал дээр өөрчлөлт хийх шаардлагатай болно. Сарын дунд үед баг хамт олноороо хийх үйл ажиллагаанд их ач холбогдол өгнө. Бүтээлч байж, цагийг үр ашигтай өнгөрөөвөл ямар ч хэцүү ажлыг дуусгаж чадна. Бусдад сайхан сэтгэлээр туслах, ажлын байраа эмхлэх зэрэг нь таны сэтгэл санааг сайхан болгоно. Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилж, таны төсөөлөл маш хүчтэй илрэх бололтой. Нийгмийн амьдралд илүү идэвхтэй бай. Бизнесийн үйл ажиллагаа олон төрлийн саад бэрхшээлийг давсны дараа хэрэгжих шатандаа орно. Хөрөнгө санхүүгийн тусламж авахаар хичээж байсан бол сайн мэдээ сонсоно. Эрүүл мэнд тань таны сэтгэлийг зовоож мэднэ. Спортоор хичээллэж, салхинд гар. Хосуудын харилцаанд ээлтэй үе тул хайрттайгаа хамтдаа ихэнх цагийг өнгөрөө. Гэр бүл, найз нөхдөдөө цаг зав гарга. Энэ сарын сүүл рүү уян хатан байх нь хамгийн сайхан арга барил байна. Хэрэв та өөрийнхөө сэтгэл хөдлөлөө захирч чадвал ялагч болох болно. Танд нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэх чадвар бага байна. Энэ үед зүрх сэтгэлээ илүү дага. Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Харин уран бүтээлч хүмүүсийн хувьд онгод орох тул сайн бүтээл туурвих боломж байна. Нөхөрлөлийн холбоог ашиг хонжооны сонирхол сорино. Найз нөхдийн хооронд гарсан санал зөрөлдөөнтэй байдал нь танд сэтгэл гонсойх мэдрэмж бий болгоно. Санхүү мөнгөтэй холбоотой саад бэрхшээл гарч болзошгүй. Арилжаа наймаа тийм ч их ашиггүй гэдгийг анхааруулж байна. Хожим харамсах алдаа гаргахгүйн тулд яаралтай шийдвэр гаргахаас зайлсхий. 
 
Охин: Энэ сарын эхээр од эрхэс таныг өөрийн үзэл бодлоосоо ухралгүй бат зогсохыг зөвлөж байна. Учир нь нэгэнт алдсан байр суурийг эргүүлэн олж авахад тун хүндрэлтэй, боломжгүй байх бололтой. Хичээн ажиллах эрч хүч дунд зэрэг байх тул өөрийгөө хянах чадвар сул байна. Албан ажил эрхэлдэг хүмүүс бүх төлөвлөгөөгөө нягталж нэг хар. Аливаа асуудлыг цаг тухайд нь шийдэх юм бол та байр сууриа эзэлж чадна. Гэр бүлийн гишүүдийн харилцаанд зөрчилдөөн үүсэх хандлагатай байна. Гэнэтийн учрал таны амьдралд будилаан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд. Танд эрүүл мэндийн асуудал тулгарч болзошгүй байна. Цаг зав гарган эрүүл мэндийн үзлэгт орох хэрэгтэй болно. Сарын дунд үед санхүүгийн хараат байдлаа өөрчилснөөр танд шинэ боломж нээгдэх болно. Хүсэл эрмэлзэл болон хичээл зүтгэл өндөр байх ч ажил мэргэжлийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн бодол санааг дахин шүүж тунгаахгүй байвал асуудлын шийдэл муу байна гэсэн үг. Илэн далангүй хандлага давамгайлах үед хувийн амьдралынхаа талаар хэтэрхий их ярих хэрэггүй. Их мөнгө хөрөнгө олох гэж хэт хичээх нь буруу амьдралын хэв маяг тул энэ талаар гэр бүлийн хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Баяр ёслолтой холбоотой үйл ажиллагаанд зарцуулах мөнгөний боломж хир байгаад  анхаарал хандуул. Мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд тааламжтай цаг үе. Зарим хүмүүс оршин суугаа газраа өөрчлөх талаар бодож магадгүй. Залуу хүмүүс хол газар явж, шинэ мэдлэгт суралцах үе. Энэ сарын сүүл рүү ерөнхийдөө цовоо сэргэлэн биш уйтгарласан мэдрэмжтэй байна. Нийгмийн амьдралын гунигтай талыг та хэт их мэдрэх хэрэггүй. Ямар нэгэн төлөвлөөгүй үйл ажиллагаанд оролцохоор болбол эвгүй байдалд орохгүйн тулд гарах зөрчлийг урьдаас тооцон бэлдээрэй. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр бүх зүйл таны хяналтад байгаа эсэхийг шалга. Санхүүгийн асуудал бага байсан ч мөнгийг гарынхаа салаагаар урсгах хэрэггүй. Тэмцээн уралдаанд оролцож байгаа ойр дотнын хүмүүс тань тусламж хэрэгтэй байж болзошгүй. Та ямар нэгэн хариу хүлээлгүйгээр туслах нь маш чухал үйлдэл байх болно.
 
Жинлүүр: Энэ сарын эхээр ажил хэргийн хүрээнд гарсан асуудлууд таны хамаг цаг завыг барах бололтой. Албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүстэй үүсгэх ажил хэргийн асуудалд ихэнх хугацааг зарцуулна. Аль болох тэвчээртэй байх нь өлзийтэй. Хууртагдаж болзошгүй. Хүмүүстэй хамтран ажиллах болон биеийн хүчний ажил хийхээс зайлсхий. Гэхдээ бизнесийн шинэ тактик боловсруулах, сонирхолтой ажлын саналд хариу өгөх болон төрийн албатай холбоотой ажлуудыг хойшлуулахгүй зохицуул. Холимог нөлөөнөөс үүсэх янз бүрийн үйл явдал таныг үймрүүлнэ. Магадгүй төлөвлөгдөөгүй зардал гарч ирнэ. Хэрвээ болгоомжтой байхгүй бол дэмий зүйлс хувийн амьдралд сөргөөр нөлөөлөх бөгөөд огт шаардлагагүй алдаа бий болж мэднэ. Сарын дунд үед од эрхсийн байрлал эерэг байх тул та аливаа зүйлс сайхан байгааг мэдэрнэ. Уран бүтээлч хүмүүс өөрийн бүтээн туурвих ур чадвараа харуулахад тохиромжтой үе. харилцаа холбоондоо анхаарал тавин өмнөх харилцаагаа сэргээхэд хамгийн таатай үе байх болно. Хайр дурлал, үерхэл нөхөрлөл болон бизнесийн харилцаанд ч таатай үе байна. Өмнө хийсэн зарим нэг ажил үр өгөөжөө өгч, таны төсөөлж байгаагүй ашиг авчрах болно. Харин таны эрч хүч доогуур байгаа тул олон нийтийн үйл ажиллагаанд идэвхгүй байх бололтой. Зарим үүрэг даалгавраас болж таны тав тухтай байдал бага зэрэг алдагдах байх. Ихэнх цагийг өөрт хэрэгтэй эрч хүчээ олж авахад зориул. Идэвхтэй амралт энэ бүхнийг бий болгоно. Гэрийн бүлийн тайван амьдрал л тав тухтай болон тааламжтай байдлыг төрүүлнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Даарч хөрөхгүйг хичээ. Сарын сүүл рүү урьдын гомдлоо мартаж, уучилж чадвал амжилтын шатаар өгсөх боломж танд байна. Олон ажил зэрэг амжуулах хэрэгтэй байна. Өмнө эхэлсэн ажил хэрэг ашиг тусаа өгч эхэлнэ. Энэ үед хөрөнгө мөнгөндөө анхаарал тавихад илүүдэхгүй ч бүгдийг мөнгөөр хэмжих хэрэггүй. Уян хатан байх нь чухал. Гүйлгээ хурц ухаан бусад хүмүүст өөрийгөө таниулахад тусална. Хамт олондоо өөрийн авьяас чадвартайгаа гэдгийг харуулж, хир их ирээдүйтэй вэ гэдгээ нотол. Таны бүтээлч байдал өндөр байх бөгөөд од эрхэс эрч хүчийг тань сэргээнэ. Энэ үед та үнэхээр олны анхаарлын төвд байх төлөвтэй. Тиймээс үг хэллэг, биеэ авч явах байдалдаа ихээхэн анхаар. Аль болох эелдэг, уриалгахан байхыг хичээ. Найз нөхдийн харилцаанд хүлээцтэй, ухаалаг зан чанараа харуулах нь чухал байна. Хайр дурлалын харилцаа зарим талаар ойлгомжгүй ээдрээтэй байна. Хайртай хүнийхээ таны төлөө өөрийгөө золиослох сайхан чанаруудыг олж хар.
 
Хилэнц: Энэ сарын эхээр долоо ачаалал их байгаа ч таны эрч хүч урам зориг өссөнөөр зорилгоо биелүүлэхийн төлөө ухрахгүй байх болно. Бүтээлч чадвараа ашигла. Танд олон төрлийн санаа төрөх болно. Өөрийн ур чадварын жинхэнэ үнэ цэнийг мэдэрнэ. Гэнэтийн мэдээ таныг сандаргах биш дотоод нөөц бололцоог нээх боломж гэдгийг бодолцох хэрэгтэй. Хувийн амьдралд хэрэглээний зардал асуудал үүсгэж эхэлнэ. Төлөвлөгдөөгүй зардал ч гарч ирнэ. Өөрийнхөө байр суурийг хамгаалж, хэт өөрийнхөөрөө зүтгэх гэсний хэрэггүй. Тулгарсан бэрхшээл таныг хурцалж, эрч хүчээ гаргахад туслах болно. Өөрийн чухал харилцаа холбооныхоо үнэн чанарыг шалгаснаар амьдралаа зөв зам дээр байгаа гэдэг итгэлийг олж авна. Сарын дунд үед та олны анхааралд байна. Гэхдээ өөрийгөө дөвийлгөх байдлыг хэтрүүлэхээс илүү бусдын төлөө санаа тавь. Бусдын зөвлөгөөг нээлттэй хүлээж авбал өөрийнхөө тухай ашигтай зүйлийг олж мэдэх болно. Шинэ ажил эхлэхэд хараахан бэлэн болоогүй байгаа бол бүх зүйлийг дахин төлөвлө. Өөрөөс хамаарах бүхэнд бэлэн байх нь хэцүү асуудлаас сэргийлэх боломж олгоно. Хариуцлагатай ажил хийдэг хүмүүс бодит үнэнтэй нүүр тулахаас бүү эмээгээрэй. Таатай нөхцөл байдал нэг их удахгүй өөрчлөгдөх тул боломж, завшааныг соргогоор ашиглах хэрэгтэй. Шууд гарах үр дүнгүй байсан ч өөрийн зөв үзэл санааг баримтлах нь танд таалагдах болно. Дарга удирдлага, дээд албан тушаалтантайгаа ч шударга харьцахаас бүү эмээ. Зөв цагтаа зөв газраа байх нь чухал. Сарын сүүл рүү үнэтэй эд зүйл худалдан авч, их мөнгө үрэхээс сэргийл. Хүчтэй сэтгэл хөдлөл таны үйл ажиллагаанд таагүй үр дагавар авчрах тул өөртөө тайвшрах боломж олго. Өөрийн үр ашигтай байдалд эргэлзэх эсвэл ирээдүйдээ итгэлгүй байх зэрэг хандлага илэрвэл дуртай ажлаа хийж, сэтгэл санаагаа төвлөрүүл. Завгүй байвал хий санаа зовохоо больж, үр бүтээлтэй байх талаар л бодоход цаг хугацаа зарцуулна. Чухал ажлаа хойшлуулах хэрэггүй. Олон нийтийн ажил хийж, сайн дурын байгууллагад тусалдаг хүмүүст сайхан боломж ирэх болно. Од эрхсийн нөлөөгөөр сайн талаа харуулахыг хүснэ. Таны хичээл зүтгэлд урамшсан хүмүүс сайхан харилцаатай байна. Харин хэцүү амлалт өгөхдөө болгоомжтой бай. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавьж хосууд бие биеэ сонсохыг хичээ. Хайртай хүмүүстэйгээ ярилцах нь цаг зав гаргаагүй, шийдэлгүй орхисон асуудлуудаа шийдэхэд тань туслах болно. 
 
Нум: Энэ сарын эхээр боломж багатай, өөрчлөхөд хэцүү нөхцөл байдалд орвол таны далд авьяас илрэх болно. Нийгмийн байр суурь болон мэргэжлийн сонирхлыг урагшлуулах боломж гарах тул бэлэн бай. Мэргэжлээрээ цааш сурах эсвэл өөр ажилд орох боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Холын хүнээс сайн мэдээ дуулна. Гэнэтийн мэдээлэл таны бодлыг өөрчилнө. Ойр дотнын хэн нэгэн нөлөөлснөөр санаандгүй төлөвлөгөө гаргах байх. Алс хол байдаг найз нөхөд хамаатан саднууд гэнэт холбоо барьж, ямар нэг шинэ зүйлийг дуулгана. Гэр бүлийн гишүүд хувийн асуудлаас болж маргалдах магадлалтай. Аль болох тодорхой ойлгомжтой ярьж, эвлэрэх орон зай үлдээ. Хувийн амьдрал болон үүрэх хариуцлагадаа алтан дунджийг баримтал. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэж магадгүй байна. Бие махбод тань юу хүсэж байгааг мэдэр. Сарын дунд үед сэтгэл зовоосон асуудлууд шийдэгдэж эв найртай уур амьсгал буцан ирэх болно. Дэмий зүйлд мөнгө үрэх байдлаа дуусгах цаг ирснийг од эрхэс сануулж байна. Нарийн зүйлс санаснаар шийдэгдэж чадахгүй боловч ерөнхий тохиролцоонд хүрч чадна. Хамтын үйл ажиллагааны болон худалдаа үйлчилгээний салбараас олох орлого нэмэгдэнэ. Ажлын газраа өөрчлөх боломж гарснаар орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрчлөлт хийх хүсэлд тань нийцнэ. Хууль эрх зүйтэй холбоотой асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй бололтой. Зарим үйл ажиллагаа таны ашиг сонирхолтой зөрчилдөж мэднэ. Ажил хэргийн харилцаагаа гэр бүлийн харилцаатай хутгах хэрэггүй. Энэ сарын сүүл рүү томоохон ажил таны нэр хүндийг шалгана. Гэнэтийн шийдвэр гаргах, үнэтэй юм худалдан авахаас зайлсхий. Худалдаа наймаа хийх бол сайн тооцож үз. Хийсэн сонголтоо хянах боломж өөртөө гарга. Санхүүгийн асуудлыг шийдэхээ хойшлуул. Санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулахаа азна. Мэргэжлийн хүнээс нэрэлхэлгүй зөвлөгөө ав. Ажлын холбоотой асуудлуудад илүү хүлээцтэй хандахыг амьдрал шаардана. Хурал цуглаан олон нийтийн арга хэмжээнд хэт идэвх бүү гарга. Үзэл санааны зөрчлөө бүү хурцатга.
 
Матар: Энэ сарын эхээр таны муу зан араншин илүү илрэх болно. Тэвчээртэй байхгүй бол уур уцаартай байдал тань ядраахаар байна. Бусдаас зөвлөгөө ав. Энэ үед мөнгө санхүүгийн хувьд ашигтай байж чадахгүй нь бололтой. Стрессдүүлж байгаа бүх юмнаас хол байх хэрэгтэй. Оногдсон үүрэг хариуцлагаас хамаарч өөрийн төлөвлөгөөгөө өөрчилж болох бөгөөд үүнийгээ бусад хүмүүст зөв ойлгуул. Ингэснээрээ сэтгэл санааны байдлаа дээшлүүлж чадна. Гэр орны амьдралд гарсан өөрчлөлт таны тав тухыг алдагдуулна. Хайртай хүмүүс тань таныг буруугаар ойлгож ч мэднэ. Таны уйгагүй зүтгэсний үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батажна. Сарын дунд үед гэнэтийн бөгөөд санаандгүй нөхцөл байдал бий болж, таны оролцоог шаардах болно. Амьдралын төлөө тулаандаа орох хэрэгтэй ч өөрийгөө хэт зовоох хэрэггүй. Өндөр ачаалалтай ажиллах хүмүүс эрүүл мэнддээ анхаар. Заримдаа өөрийнхөө дуртай зүйлсийг хийж муу үйл зүгээр л өөрөө холдох цагийг хүлээ. Шаргуу ажиллаж байсан хүмүүс амарч өөрт хэрэгтэй худалдан авалт хийх эсвэл хайртай хүмүүстэйгээ арай илүү цагийг хамт өнгөрөөх шаардлагатай. Ажил хэрэг нэлээд өндөр зарлага шаардах ч сэтгэл ханамжаас татгалзахгүй бололтой. Өөрт таалагддаг хоббигоо хөгжүүл. Энэ бүхэн таны насан туршийн сонирхол бол одоо л цаг гарга. Байгалиас заяасан авьяас чадвар тань тодоор гэрэлтэх болно. Амьдралд өвөрмөц байдлаар ханддаг, сонин зорилготой хүмүүстэй уулзах болно. Санхүүгийн боломжоо тооцоолон хэрэгцээгээ худалдан авалтаа багасгах үе. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Сарын сүүл рүү суралцаж байгаа хүмүүс эрдэм мэдлэг хүлээн авахад таатай үе. Холоос сайхан мэдээ хүлээн авна. Мэргэжлийн хүний нарийн арга барилаас суралцах боломж гарна. Биеэ авч явах байдлаараа өөрийн сул талаа нуу. Од эрхэс ч таны сул талыг далд байхад тусална. Таны байр сууринд атаархаж, үйл ажиллагааг тань эсэргүүцэж байгаа хүмүүс сөрөг үйлдэл үзүүлэх бололтой. Гэхдээ хэрэв шийдэх боломжгүй асуудал л гаргаж ирэхгүй бол танд төдий л төвөг удаж чадахгүй. Иймд хэт их стресст орохоос болгоомжил. Хөрөнгө мөнгөө хэт дураараа зарцуулах хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцахдаа болгоомжтой байж өөрийн уур бухимдлыг тэвчиж, сэтгэлийн хөдөлгөөнөө барих хэрэгтэй. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Цэвэр агаарт зугаалах нь таны эрүүл мэндэд хэрэгтэй. 
 
Хумх: Энэ сарын эхэн өөрийн авьяас чадварыг нээхэд тааламжтай цаг үе. Таны сэтгэх чадвар бусдыгаа гайхшируулах болно. Амжилт дагуулах боломжийг атгаж авахад бэлэн бай. Амьдралаас илүү сайхныг мэдрэхийн тулд адал явдал, сонирхолтой үйл ажиллагааг эртхэн төлөвлөөрэй. Гэхдээ санхүүгийн тал дээр нааштай хандлага илэрч байгаа ч хэмнэх нь илүү чухал үе. Зар сурталчилгаа, өнгө үзэмжид хэт их автах хэрэггүй. Зөн совингоо сонсож чадвал хэн нэгэн таныг хуурах гэж оролдохыг мэдэрнэ. Баримталдаг зарчмаа зөрчих, хэт их хүсэл сонирхол нь муу үр дагаварт хүргэж болох юм. Гэр бүлийнхэнтэйгээ зөрчилд орох буруу үг хэлэхээс зайлсхий. Харилцаагаа авч үлдэх, тогтвортой байлгахын тулд сайн бодож үзэх хэрэг гарч болзошгүй. Настай аав ээжийгээ халамжилж, тусламжийг гараа үргэлж сунгаж бай. Сарын дунд үед гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хурал зөвлөгөөнд орохоосоо өмнө бүх зүйлийг дахин шалга. Сэтгэл хөдлөл ихсэх тул зарим боломжийг алдахаас сэргийл. Уулзахыг хүсэхгүй байгаа хүмүүстэйгээ шууд харьцахаас зайлсхий. Итгэл даасан, хүндлэл хүлээсэн хүмүүстэйгээ хамт байх нь сэтгэлийн урамшуулал байх болно. Байр сууриа хадгалахын тулд илүү нухацтай ухаалаг шийдвэр чухал үе. Өөрийгөө бусад хүмүүст эергээр нээн харуул. Дарга удирдлагуудтайгаа зөрчилдөх хэрэггүй. Хэт яаруу зангаасаа болж ашигтай гэрээг цуцалж ч мэднэ. Танд нэмэлт үүрэг даалгавраас татгалзахгүй, хүмүүст үгүй гэж хэлж чадахгvй хандлага байна. Зарим зүйл дээр шууд үгүй гэх нь энгийн бөгөөд хатуу үнэн байх болно. Дотоод айдастайгаа учрахаас бүү ай. Өөрийгөө таньж, дотоод ертөнцөө сонсох зав гаргаарай. Сарын сүүл рүү уян хатан бус байх болон удирдах хүмүүстэй харьцахдаа өөрийнхөөрөө байх зэрэг нь таны албан тушаал ахихад саад болно. Хөндлөнгийн хүмүүстэй хэрэлдэж маргалдан дургүйцлийг нь төрүүлж магадгүй үе. Гэхдээ таны бодлыг айдас хүйдэс, санаа зовсон байдал эзэмдэх юм бол бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд олон шийдэмгий бус үйлдэл хийж мэднэ. Иймээс зөв сэтгэл, өс санадаггүй зан чанараа ашиглан эвлэрлийн үүдийг нээ. Санхүүгийн хямралтай тэмцэж байгаа бол аливаад нухацтай хандаж, харилцаа холбоогоо сайн ашиглах нь тус болно. Сонирхолтой уулзалт, олон нийтийн арга хэмжээ танд хэрэгтэй оюун санааны урамшуулал өгнө. Түншүүдтэйгээ хамтран явуулах ажил хэрэг тань бүтэмжтэй байх болно. Ойрын үед хэрэгжүүлэх гэж хичээсэн боловч чадахгүй байгаа зөв дэглэмээр амьдрах төлөвлөгөөгөө эхлүүл. 
 
Загас: Энэ сарын эхээр төлөвлөгөөгөө дахин нэг удаа тунгааж үзвэл амаргүй нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар шийдэж чадна. Сэтгэлд хоногших сайхан үйл явдал тохиож болзошгүй. Гэнэтийн мэдээ танд маш их боломж авчирна. Та ямар нэгэн мэдээ хүлээж байсан бол таатай мэдээ дуулна. Зарим талаар аз шовойно. Гэхдээ бизнес эрхлэгчдийг яаран шийдвэр бүү гарга гэж од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй үйл ажилд оролцох хэрэггүй. Санаанд оромгүй зүйл тохиолдсон ч дур зоргоороо зангаа гаргах хэрэггүй. Сөрөг энергийн давхцал нь таны эрч хүчийг багасгах болно. Хүнд даалгавраа амжиж дуусгаж чадахгүй бол таны амжилтыг сааруулах бүтэлгүйтлийг дагуулах болно. Сарын дунд үед дотоод зөн совин, хүмүүст нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийг анхааралтай ажиглахыг од эрхэс сануулж байна. Хэн нэгэн таныг ихээхэн сонирхож байх магадлалтай байна. Амьдралын эрч хүч аажмаар өснө. Эрсдэлтэй алхам хийх чадвартай байх ч сайн чаддаг ажлаа хийх нь өлзийтэй. Зорьсон төлөвлөгөөнд тохирохгүй санал ирвэл яаран хариу өгөлгүйгээр өөрийн асуудлыг шийдвэрлэх ямар нэг зүйл хий. Тулгарсан асуудлыг шийдэх арга замыг хамт олондоо сайн тайлбарла. Гол ажил хэрэгтээ анхаарлаа хандуулбал ашиг олж, санхүүгийн асуудлаа шийдэж боломжтой болно. Нарийн чимхлүүр ажлыг мэргэжлийн хүнд даатгах нь таныг асуудалд орохоос сэргийлэх бөгөөд өөрийн туршлагаа сайн ашигла. Энэ сарын сүүл рүү бизнес эрхлэгч хүмүүст олсон амжилт нь сэтгэл ханамж ба том боломж авчирна. Харин эрх мэдэлтэй хүмүүсийн дарамт ирэх учраас хариуцсан ажилдаа хянамгай бай. Амьдралын өчүүхэн баяр баясгаланг ч нааштайгаар хүлээн авах нь өөдрөг байдлаа хадгалах хамгийн сайн арга болно. Холын аян замд гарахтай холбоотой бэлтгэл ажил чухал тул эрсдэлээс сэргийлж сайн шалга. Од эрхэс хувийн амьдралдаа хяналттай байхыг анхааруулж байна. Өөртөө цаг гаргаж, хайр дурлалын хувьд тогтвортой харьцааг үүсгэх алхам санаачлан хий. Хайртай хүн тань зугаа цэнгэлд анхаарал хандуулж гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа мэт санагдах болно. Энэ талаа харилцан эсрэг саналтай байвал сайн ярилцаж, гэр бүлийн харилцаандаа хариуцлагатай хандах ёстойг ойлгуул. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07