Монгол бөхийн өргөөнд өнөөдөр /2026.02.01/ Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдаж байна. Залуу бөхчүүдийн барилдааныг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид үзэж байна.
Мөн тэдний дундаас Хөвсгөл аймгийн харьяат байлдагч Н.Тэмүүжин, Сэлэнгэ аймгийн харьяат байлдагч Ч.Сүхтулга алдар нэрээ дуудуулан ногоон дэвжээнээ зодоглов. Тэд үндэсний бөхийн спортоор хичээллэдэг спортлог дайчид бөгөөд Н.Тэмүүжин нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын тангаргийн баярын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн байлдагч юм.
АДМИН






Нийгэм








