Dark Light
Нийгэм | 2026-02-01

”Р.ЧОЙНОМД ТУЛГАСАН ЯЛ” НОМ ХОЁР ДАХИА ХЭВЛЭГДЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Яруу найрагч, Төрийн шагналт Ренчиний Чойномын мэндэлсний 90 насны ой энэ жил тохионо. Ойг угтан Академич С.Нарангэрэл “Р.Чойномд тулгасан ял” номоо нэмж засварлаж шинэчилж, хоёр дахь хэвлэлтээ олон нийтийн хүртээл болгож Чингис хаан Үндэсний музейд номынхоо танилцуулгыг (2026.01.30) хийлээ.

Зохиогч хуульчдаас анх удаа ном бичих болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Өнөө үед Р.Чойномын шүлэг зохиолыг шагшин магтаж байна. Амьдралыг үнэн хаана байна. Түүний ял шийтгүүлсэн хэргийн тухай, шоронд байхдаа бичсэн яруу найргийн тухай, Чойномд холбогдуулсан хавтаст хэрэгт тулгуурлан” бичсэнээ дурсамж яриагаар хүүрнэн өгүүллээ.

Анх 1990 онд 5 бүлэг бүхий 50 мянган хувь хэвлүүлж олны хүртээл болгосон энэхүү номоо агуулгын хувьд шинэчилж 11 бүлэг болгон 50 мянган хувь хэвлүүлсэн эл ном Р.Чойном судлалд гол хэрэглэгдэхүүн болсоор байх нь дамжиггүй юм.

Энэхүү номын хүндэтгэлийн арга хэмжээнд Р.Чойномтой нэгэн үе мөр зэрэгцэн бүтээл зохиолоо туурвиж байсан Хөдөлмөрийн баатар, зохиолч яруу найрагч Т.Галсан, Ардын уран зохиолч Д.Цоодол тэргүүтэй үе үеийн яруу найрагчид, уран бүтээлчид, урлаг соёлын төлөөлөл оролцлоо.

Р.Чойном: “Хэврэгхэн бие минь” аравдугаар бүлэгт бичихдээ: ... Хэврэгхэн бие минь хээр хөдөө нойрсовч Хэлхэж байсан шүлэг минь амьд сэрүүн үлдэнэ...” хэмээн өгүүлснийг өөрийгөө урт наслахгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан хэмээн зохиогч өгүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07