Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших уурхай нурж, 200 гаруй хүн амиа алдсан талаар тус бүс нутгийн захиргаа мэдээллээ.
Хойд Киву мужийн босогчдын захирагчийн хэвлэлийн төлөөлөгч Лумумба Камбере Муйиса сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Рубаяа хотод байрлах уурхай лхагва гарагт орсон хүчтэй борооны улмаас нурсан гэж мэдэгдэв. Ослын улмаас амь үрэгдэгсдийн нарийвчилсан тоо одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Тус уурхайд тухайн үед ухаалаг утас, компьютер зэрэг цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд ашиглагддаг колтан хэмээх эрдэс бодис олборлож байсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд багтсан талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Т.УНДРАХБАЯР






Нийгэм








