Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна.
Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 5 байршилд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Үүнд:
- Их наяд плаза гадна талбай,
- Тусгаар тогтнолын талбай,
- Жуковын талбай,
- Драгон төв,
- Байгаль эх цогцолбор гэсэн 5 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.
Энэ жилийн хувьд 9 аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн.
Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулах бөгөөд чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой юм.
|
Эх сурвалж
| Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
|
АДМИН







Нийгэм








