2026 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар нэгэн ойлгомжгүй байдал гаргах хэрэггүй ч ихэнх тохиолдолд өөрийн зөн билгээ түшиж ажилла. Хоосон номлолд итгэлгүй, өөртөө итгэлтэй бай. Та тогтворгүй нөхцөл байдлыг удирдаж чадна. Санамсаргүй байдлаар дээд албан тушаалтантай үүсгэх таагүй харилцаа тавгүйтүүлж магадгүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулж, зээл авч магадгүй. Холын түншүүдтэйгээ холбоо тогтоож, хуучин асуудлуудаа шийдвэрлэхэд өдрийг зориул.
Үхэр: Энэ өдөр өвөрмөц харилцааг эрхэмлэдэг хүмүүс мэдрэмжийнхээ хүчээр маш романтик байж чадна. Танд сонирхолтой үйл ажиллагаа санал болгох, гайхалтай санаа өгөх олон хүмүүстэй танилцах болно. Та бусдаас ялгарах ялгаагаа олж харахыг хичээх хэрэгтэй. Олон хүнтэй уулзалт хийснээр шинэ бодлого гаргаж, өөрчлөлт хийх хүсэл төрнө.
Ихэр: Ердийн хэмнэл алдагдсанаар таны хийх ажилд өөрчлөлт орно. Өөрийнхөө мэдрэмждээ найдвал та өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ олж авах болно. Өөрчлөлт хийх хэрэгтэй бол хир их үнэтэй байх нь хамаагүй золиос гарга. Байнга уламжлалт арга ашиглаад байвал хожим илүү өндөр үнэ төлөх шаардлагатай болно. Энгийн бус өвөрмөц аргаар өөрчлөлт хийх нь амжилт авчрах болно.
Мэлхий: Арилжаа наймааны ажилд амжилт, шинэ боломж гарч ирнэ. Өөртөө итгэлтэй байвал оюун бодолд гэгээлэг, бүтээлч санаа дүүрэн байна. Өмнө хийсэн сайн үйлийн гавьяа шагналаа авна. Санхүү, хөрөнгийн баримтууд, татварын тайлангаа нягталж үзэх нь тооцоо болон зөрчлийг олж мэдэх боломж олгоно. Хөрөнгө оруулалт судалж үзэн ирээдүйд ашиг орлого авчрах боломжийг олж харна.
Арслан: Эрч хүчтэй байж, аль болох сайн сайхныг төсөөлж амьдралаас баяр баясгаланг мэдэр. Нууц авьяас илрэх магадлалтай. Ямар нэг уран бүтээл бүтээхийг хүсэх болно. Таны хийсэн үйлдэл гайхалтай сайхан үр дүн гаргах болно. Өнөөдөр чин сэтгэлээс гарсан бүхэн амжилттай байх болно. Харин хэтэрхий их мөнгө үрэх гэсэн хүслээ барих хэрэгтэй. Цаашид санхүүгийн хувьд боломж сайжрах болно.
Охин: Амралтын өдрүүдийн дараа тогтмол хийх ёстой ажлуудаа төлөвлө. Албан ажил эрхэлдэг хүмүүс өглөө гэрээсээ гарахаасаа өмнө бүх төлөвлөгөөгөө нягталж нэг хар. Хичээн ажиллах эрч хүч дунд зэрэг байх тул өөрийгөө хянах чадвар сул байна. Өнөө маргааш юу байдгаа гаргах хэрэгтэй болно. Үүнээс болж бүү хямар. Илүү их бэрхшээлээс ч аз жаргалыг хай. Хамтран ажилладаг хүмүүсээсээ өө хайгаад байвал таны энергийн түвшин муу байна.
Жинлүүр: Ирээдүйд хийх төслийнхөө бэлтгэлд их цаг зарцуулна. Хэдийгээр та хурдан ажиллахыг илүүд үзэх ч тодорхой зүйлүүдийг эргэн дүгнэж өмнөхөөсөө завгүй байна. Энэ өдөр хэрвээ ямар нэг таагүй зүйл тохиолдвол өрсөлдөгч этгээдтэй ч эвлэрч ажилла. Харин та стресс бухимдлаа тайлахгүй хураагаад байвал нэг л өдөр өвдөх болно. Өдөр бүр, сар бүхэн цав цагаан цаасан дээр шинэ төлөвлөгөөгөө гаргаж, гайхалтай санаа бодож ол.
Хилэнц: Өөртөө хэцүү амлалт өгөх, ямар нэг зүйлд өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин тусалж дэмжин, анхаарал тавьж буй хүмүүст талархлаа илэрхийлэхэд тохиромжтой үе байх болно. Өндөр зорилго тавьж байж л ямар ч саад гарсан хийж буй ажлаа дуусгаж чадна. Ачаалал их байгаа ч таны эрч хүч урам зориг өссөнөөр зорилгоо биелүүлэхийн төлөө ухрахгүй байх болно.
Нум: Бусдын арга барил, туршлагыг судалж хамтран ажиллах нь багагүй ашиг авчирна. Боломж багатай, өөрчлөхөд хэцүү нөхцөл байдалд орвол таны далд авьяас илрэх болно. Таны урлагийн сайханд татагдах байдал нэмэгдэнэ. Та ямар ч хүмүүстэй харилцахдаа сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Зөрчилтэй байгаа харилцаандаа дэвшил гаргахын тулд буулт хийх хэрэгтэй болов уу.
Матар: Сэтгэл хямраасан ямар нэгэн совин татах болно. Энэ нь таныг буруу замаар явж байгаа бол зогс гэсэн дохио. Хэрэв та илүү их зүйл хийх гэж яарах юм бол цаашид харамсах болно. Сэтгэл хөдлөл хүчтэй илрэх тул чухал уулзалтыг сайн хянах хэрэгтэй байна. Өнөөдөрт таны муу зан араншин илүү илрэх болно. Энэ үед мөнгө санхүүгийн хувьд ашигтай байж чадахгүй нь бололтой.
Хумх: Өөрийн авьяас чадварыг нээхэд тааламжтай цаг үе. Таны сэтгэх чадвар бусдыгаа гайхшируулах болно. Амжилт дагуулах боломжийг атгаж авахад бэлэн бай. Бүтээлч байхын тулд сонирхдог зүйлээ хийх үр ашигтай байна. Боломжийг ойлгож харж чадаагүйгээс төөрөгдөлд орох тул аливааг сайн ажиглаж, хичээнгүй зүтгэ. Гэхдээ ямар нэгэн шийдэл гаргах боломжгүй харилцаанд шийдвэр гаргахаа түр хойшлуул. Санамсаргүй үг үйлдэл хожим танд төвөг удахыг тооц.
Загас: Эргэн тойрны өөрчлөлтүүдийг зөв анзаарч чадвал аз таны талд байна. Аливааг ашиг хонжоогоор дүгнэж цэгнэсэн хүмүүсээс аль болох хол бай. Танд тэдний шүүмжлэл хэрэггүй. Ажлын хамтрагч өөрчлөгдөх магадлалтай тул таны ажил улам их овоорох болно. Гэхдээ сэтгэлээр уналгүй ажлаа хийж дуусгахыг хичээ. Өнөөдөр төлөвлөгөөгөө дахин нэг удаа тунгааж үзвэл амаргүй нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар шийдэж чадна.
АДМИН







Нийгэм








