Dark Light
Нийгэм | 2026-02-02

ХҮНИЙ ХАМАР ХУГАЛААД ХОТОД АМЬДРАХ ШИЙТГЭЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шүүхийг сошиалаар шүүхгүй ч гэлээ бөөнөөрөө хүн зодож эрүү хамрыг нь хуга  цохиж өшиглөөд, Улаанбаатараас гарахгүйгээр улны бидэнтэй адилхан  утаатай, түгжрэлтэй, тоггүй хотод хэдэн сар амьдрах амаргүй шийтгэл хүлээлээ.
Прокурор Б.Амарсайханд жил хагас, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт 1 жил жирийн дэглэмтэй шоронд суулгах санал гаргасан боловч тэд гэртээ харьцгаалаа.
Цэрэнпунцагийн Санжаачойпэл 1 жил, Баатарсайханы Амарсайхан, Эрдэнэбатын Тэмүүлэн болон Л.Алтан-Очир нарын зорчих эрхээ 8 сараар хязгаарлуулахдаа цагдан хоригдсон хоногоо хасууллаа. Хамар, эрүү, нүдний ухархайгаа цөмлүүлж хугалуулсан Д.Саяннямбууг хөнгөн гэмтэл учруулсан гэж нэг саяар торголоо.  
Баян хүнийг ч балаг тойрохгүй гэдэг бол Монголд бол баян л бол балаг тойрдог гэдгийг түмэн олноороо харлаа. Д.Саяннямбуугийн хамрын хана, таславч, баруун нүдний чамархай хугарч, зүүн нүдний ухархай цөмөрсөн. Шөнө дундын алдад шүлэг нойрны эхэнд гудам, зам дээр нүдэлдэж, олон нийтийн амгалан байдлыг алдуулсан хэрэг нь хэрэгсэхгүй болов.
KFC Тоёота Таванбогдын залгамжлагч, “Говь” компанийн захирал Б.Амарсайханы оргон зайлсан хэрэг явдал ч хэнд ч хамаагүйгээр дууслаа. 
Гуч шүргэсэн, сахалтай самбаатай, согтуу хөлчүү компанийн захирлууд аавдаа хэлнэ дээ гэж ам хошуугаа унуулж, алиагаа алдаж шалчигнасан байна. Хаа байсан Ерөнхий сайдтай хэнийх нь аав ойрхон бэ гэдэг хэрүүл сүрдүүлэг ч болсон байна. 
Бид холимог тулааны тайлбар шиг хэн нь яаж өшиглөсөн гэх мэтийг тоочсонгүй. Энд яригдах ёстой зүйл бол cancel culture буюу татгалзах соёл. Захирал нь эрүү хугалдаг “Говь”-ийн бүтээгдэхүүн эх оронч хэрэглээ мөн үү? Дэлхийд ёс бусын явдал суудал гаргасан дуучин жүжигчний кино, концертыг үзэх, зар сурталчилгаанд оролцуулах, бизнест, улс төрд сонгохоос татгалздаг. Энд зөвхөн ХААН банк, Жи-Мобайл, Говь компани яригдаагүй. Дэлхийн брэнд Тоёота, Пепси, KFC-г Монголд төлөөлөх ёс зүйн асуудал хөндөгдөх үү? гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.  
Хохирогчид 1,5 тэрбум төгрөг гаргаж өгч, хоорондоо тохиролцсон л бол хүн зодож, хүрээ талж болох юм уу?
Ядарсанд хатуу, задарсанд зөөлөн ямар гээчин хууль шүүх вэ? гэж олон хүн, хуульч өмгөөлөгчид шүүмжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07