Dark Light
Нийгэм | 2026-02-02

ТАНЫ МӨНГӨӨР ТАНЫ НҮДИЙГ ТАГЛАСАН НУУЦ ГЭРЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Таны өөрийн чинь мөнгөөр нүдийг чинь таглаж, чихийг чинь бөглөж, үнэнээс төөрүүлж, амыг чинь хамхиж, толгойг чинь эргүүлбэл яах вэ? Яг ийм нууц эвлэрлийн гэрээг ядуу Монголын Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар баян Английн хоёр иргэнтэй хийсэн байна.
Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоогийн Британийн иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай хийсэн 468 мянган паунд буюу 2,3 тэрбум төгрөгийн нууц эвлэрлийн гэрээг шалгуулахаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр цагдаад өгсөн байна. 
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед төрийн өндөр албан тушаалтнуудыг шүүмжилсэн сөрөг мэдээ агуулгыг арчиж арилгах, гарахаас нь өмнө хааж зогсоох захиалга өгсөн хамгийн том хиамны гэрээ ийнхүү ил боллоо.
Талх авахад л үнэд нь шингэсэн байдаг Таны татварын мөнгөөр Таны мэдэх эрх, харах нүдийг хааж зогсоох гэрээний нууцлал нь хугацаагүй, үүрд хэлэхгүй хадгалахаар талууд тохирсон байна.
Ганц бие, гэр бүлгүй Б.Солонго өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж буй Фиона гүнж юм. 
Хуулийн сайд өмнө нь татвар төлөгчдийн 7 тэрбум төгрөгөөр “Тамгагүй төр”-ийг рекламдсан тамгатай нууц тайлан, баримтуудыг дэлгэлээ.
Оюутолгойн 34 хувийг биднийг төлөөлөн эзэмшиж буй “Эрдэнэс-Оюутолгой” компани хууль бусаар тамга дарж, тамгагүй төрийг татвар төлөгчдийн мөнгөөр сурталчилсан. Оut of pocket гэх ООР гэдэг халаасны мөнгө гэх 765 мянган доллар буюу 2 тэрбум 700 гаруй сая төгрөг өгсөн. Ханилж явсан нөхрөө гэгчээр халаасны энэ их мөнгөөрөө 2023 оны 9-р сард нүүрсний сонсголын өмнөхөн Д.Амарбаясгаланг Админерал, Бортээгээр бөмбөгдөн түгжилдсэн.
Соёлын сайд асан Ч.Номингийн англиар хэлэх үг, Википедиад намтар түүхийг нь магтан мандуулсан. Английн Фүллхэм багийн бэлтгэлийн футболк дээр 1 сая 190 мянган доллароор ГөүМонголиа гэж бичүүлэх, “Бостон консалтинг”-д 1 сая 360 мянган евро, CNN телевизэд 1,7 сая, BВC-д 500 мянга, маркетингийн “Эделман Сингапур” фирмд 1,5 сая доллар нийт 23 тэрбум төгрөг төлсөн нь ил болоод байсан юм.
Монголд ирж навсганаж савсганасан Наас мэтийн газар газрын сошиалчингуудад тавиад туусан мөнгөний ул мөр ч балрахгүй юм.
Харин улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил нарын тамирчид Физикал Азиа шоугаар улсаас ч нэг долларын зардал гаргахгүй, ямар ч англи жижиг компанид хармааны мөнгө өгөхгүйгээр, аль нэг багийн бэлтгэлийн хувцсан дээр бичигт 7 тэрбумыг төлж, эх орноо шүүхэд дуудуулахгүйгээр Монголоо сурталчилсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07