Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын нэг халаасыг нь суйлаад, нөгөө халаасанд нь хийснээ цалин нэмсэн болж, тал еэвэнгийн үлгэр ярилаа.
Нэмэгдлийг нь хасаад, цалинг нь нэмсэн ч нийлбэр нь өсөхгүй юм. Боловсролын салбар 93 мянган ажилтантай. Зөвхөн багш нарын цалинг 50 хувь нэмэхэд 620 тэрбум. Тогооч, үйлчлэгч, слесарь, нийгмийн ажилтан гэх мэт цалинг нэмэхэд 1,3 их наяд төгрөг.
УИХ-ын гишүүд төслийг нь хэлэлцэж, төсөв батлахдаа тооцоо чинь бүрэн үү? гэж асууж байсан. Өнөөдөр долоон зуун тэрбум сох дутсан. Зүүсэн нүдний шил, зүс төрхийг нь харвал дөрвөн аргын тоо мэддэг байхаас сийхгүй маягтай П.Наранбаяр дутуу бодож, буруу тооцсондоо бантаад бүгдэд нь хуваасан чинь тал еэвэн болчихсон байна.
ХҮН намын сайд хүнээ алдаж, хүний хүн байж, цалин нэмсэн гэж цайрчихсан залилан хийж, багш нар гомдолтой байна. Хууль журмаа зөрчиж багшийн урамшуулал нэмэгдлийг нь хассан.
П.Наранбаяр хоёр жил тутамд шинэчилдэг хувьсах зардлаа Засгийн газарт оруулж батлуулаагүй. Барьсан сургуулиа дагадаг биш багш сурагчдаа дагаж баталдаг болсон, хувь хувьсгал, хот хөдөөгийн ялгааг арилгах хөшүүрэг болсон хувьсах зардалгүй. Мянган цэцэрлэг, 700 сургууль, Мэргэжлийн боловсролын 30 сургуулийн захирал хувьсах зардалгүй болоод хуруу хумсаа хугалахад хүрч байна. П.Наранбаяр шилээ сайтар арчилгүй буруу дутуу, бүдэг бадаг тооцоо хийснээ болж улсын төсвөө ахин тодотгохоос өөр аргагүй байдалд орлоо.
Боловсролын сайд, дэд сайд хоёулаа дөрвөн аргын тоо бодлогод муу авлаа. Дэд сайд Гантулга 1-р ангид ордог 7 хичээлийг 7 болгож цөөлсөн байна. Судалгаа биш сургаар, баримтаар биш баримжаагаар ажлаа явуулдаг дэд сайд 1-р ангид 11 хичээл ордог гэж андуурсан юм байна. Угаасаа долоо байсан юм уртаашаа долоо болж цөөрөх үү?
АДМИН








Нийгэм







