Dark Light
Нийгэм | 2026-02-10

ХУНЧИР УРГАВАЛ ХУЖАА ШҮҮ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын дарга асан Лу.Гантөмөр цус шинжлэлд цуутай нээлт хийлээ. “Хунчир ургуулбал хужаа шүү,  лууван таривал луухаан шүү” гэх үү? Жууцай ургуулбал жунгаа шүү, манжин таривал манж шүү, хулуу хураавал хурлийз шүү, замаск сайн вьетнам шүү гэх үү?

Ургуулж тариалдаг, өсгөж үржүүлдэг өргөн Сэлэнгийнхнийг доромжиллоо гэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гомдол гаргахаар боллоо.

Хөгжлийн банкнаас зээл аваад хунчир нь ургаагүйн бурууг өрөөл бусад нь үүрэхгүй юм. Яг С.Баярцогт гэж  нэрлээгүй ч яс юман дээрээ Баярцогтыг л хэлэх гээд бүтэн аймаг, бүхэл салбарыг хамаатуулсан амны алдас хийлээ.   

Улс төрчид нь цус шинжлээд байвал угаасаа цөөхөн монголчууд эвтэй байхдаа хүчтэй болохгүй юм. Хууль тогтоогч гишгэж давж болохгүй хүний эрх гэж бийг хэлж ярихаасаа өмнө эрүүл саруулаар бодож, эрүү амаа хамхиж явах үүрэг тангарагтай юм. Ингэхэд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэггүй” гэж хэлээгүй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07