Бяцхан охидыг бэлгийн мөлжлөгт оруулж, орон орны удирдагчид, урлаг соёлын одод, тэрбумтан баячуудыг зугаацуулж байсан Жеффри Эйпштейний дэлгэгдсэн баримтууд дэлхий нийтэд жигшил зэвүүцэл төрүүлж байна. Монгол яаж дутах вэ гэсэн шиг 2019 онд шоронд амиа хорлосон гэх ч учир битүүлгээр үхсэн Эйпштейнтэй холбоотой баримтуудаас экс Ерөнхийлөгч нарын нэрс нэг бус удаа гарч ирлээ. Бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт оролцсон монгол хүн бол байхгүй. Харин хүүхдийн эрлэг, хүүхдийн махан хүнстэн ч байж болзошгүй Эйпштейнийг хөрөнгө мөнгө, хөтөлбөр төсөл, төрийн сонгууль ярьж харилцсан захидал бичиг бол чамгүй байна.
Ц.Элбэгдоржтой Эйпштейний хамсагч Израйлын Ерөнхий сайд асан Эхуд Барак 2013 онд Монголд айлчлахдаа уулзаж, Энхтайвны зөвлөл гэх байгууллага зөвлөх баг томилж байсан байна. Израйлын зэвсэг үйлдвэрлэгч компани ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Ц.Энхтүвшинд гар буу бэлэглэж, тагнуулын сүлжээ, дрон, үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөө, пуужин, их буу, агаараас эсэргүүцэх систем худалдаж авахыг зөвлөж байж.
Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж, төмөр замын хэрэгт орооцолдоод оргон зайлж, одоог хүртэл Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, Америкийн иргэн болсон гэх Ч.Ганбат Эйпштейнтэй байнга харилцаж байсан. Монголд оффшор бүс нээх, Чингис койн гаргах талаар ярилцаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг байнга тайлагнаж, үзүүлсэн тусламжид талархал илэрхийлж буйг дамжуулж байж. Эйпштейн тусгаар улсын төрийн тэргүүний сонгуульд ямар дэмжлэг үзүүлж, түүнд нь талархсан бэ? гэдэг асуулт үүсэж байна.
Бэлгийн педофиль гаж донгийн аралтай байсан Эйпштейнтэй Америкийн Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Доналд Трамп, Английн хунтайж Эндрю, Израйлын Ерөнхий сайд Эхуд Барак, загвар өмсөгч Наоми Кэмбелл, дэлхийн ардын жүжигчин Леонардо Ди Каприо гэх мэт улс төр бизнес, урлаг соёлын одод нэр холбогдож дэлхий даяар жигшин шуугьж байна.
АДМИН








Нийгэм







