Dark Light
Нийгэм | 2026-02-10

ОЮУТОЛГОЙН 20 САЯ ДОЛЛАРЫН НУУЦ НЭЭГДСЭЭР...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай ам хамхих, үнэнийг нуух, өндөр албан тушаалтны тухай сөрөг мэдээ постыг арилгаж устгах 2,3 тэрбум төгрөгийн нууц эвлэрлийн гэрээ хийсэн Английн хоёр иргэний нэг Ричард Боули мэйл илгээсэн байна. 
Рио Тинтогоос “Эрдэнэс Оюутолгой” компанид Та бидний өмнөөс нүд чих болох боловсон хүчнээ бэлтгэх, хараа хяналт тавихад зориулагдсан 20 сая долларыг замаас нь завшсанаар Монголын тал ухсан нүх, зэхсэн урхинд нь орсон байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тэнэглэл, шуналдаа хөтлөгдөн 20 сая доллароос завшиж, “Тамгагүй төр” жүжиг мэтэд ашигласан нь Оюутолгойн ордод эрх ашгаа хамгаалах хүчгүй болгосныг англи эр захидалдаа өгүүлжээ.
Хохирол 20 сая доллароор дуусахгүй, харин ч эхэлж, Монголын тал арбитрын шүүхийн өмнө гартаа хөзөргүй зогсох болж байна. 
“Эрдэнэс Оюутолгой” тамга дарж нуусан 20 сая доллароос 8,2 тэрбумаар “Би Си Эм Эм” хэмээх солонгос эзэнтэй компаниас хотын төвд тансаг оффис авсан. Дийлэнх 14,1 сая долларын орлого нь нотлогдсон ч зарлага нь нотлогдоогүй. 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Английн иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай 468 мянган паунд буюу 2,3 тэрбум төгрөгөөр Та бидний харах нүдийг халхлах хаалтын гэрээ байгуулсныг Хууль зүйн сайд Б.Энхбаяр дэлгэсэн. Б.Солонгоо Монголын талд оногдсон 2,3 тэрбум долларын өрийг цуцлахад тус болсон шүгэл үлээгч гэсэн боловч Ричард Боули нууц эвлэрлийн гэрээгээр амаа таглуулахгүй юм байна. 
Хорин сая доллароос “Тамгагүй төр” жүжиг рекламдахад 1,7 сая  доллар гэх мэтээр ихэнх нь зориулалт бусаар зарцуулагдсан. 2021-2022 онд зарцуулсан мөнгөө 3 жилийн дараа 2024 оны 6-р сарын 6-нд ид сонгуулийн үеэр Засгийн газрын тэмдэглэл нөхөж гаргасан.
Олон сая доллар гадагшаа шилжүүлчхээд 3 жилийн дараа нөхөж тэмдэглэсэн. Жирийн иргэн Та их мөнгө бусдад өгчхөөд 3 жилийн дараа кино үзэж байхдаа ч юм уу тэмдэглэлийн дэвтэртээ бичих үү?

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07