Засгийн газар стратегийн орд эзэмшигч хувийн хэвшилтэй Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд илүү өгөөж хүртээх талаарх санамж бичиг байгуулснаа өнөөдөр зарлана. Төр хувь эзэмшиж, эрсдэл үүрэхгүйгээр АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-өөр авах юм байна. Оюутолгойд 34 хувиас сургамжаар өртөг зардлаас нь үл хамаарч, борлуулалтын орлогоос нь шууд төлбөр авч, Үндэсний баялгийн санд оруулах эрсдэлгүй загварыг “Орано майнинг”-тай байгуулсан гэрээнд анх ашигласан.
Засгийн газар хувийн хэвшилтэй ширээний ард сууж, харилцан ойлголцолд хүрч эхэлсэн нь байгалийн нөөц тойрсон олон жилийн хэрүүл эмхэрч цэгцрэх нь гэсэн найдвар төрүүлж байна. Тавантолгой, Нарийнсухайт, Цагаансуварга, Шивээхүрэн, Төмөртэй зэрэг нүүрс, зэс, төмөр, цайрын 39 ордын өгөөжийг Үндэсний баялгийн санд оруулах олон жилийн ам яриа ийнхүү ажил хэрэг болж эхэллээ. Монголчууд төр vs хувийн хэвшил гэж хуваагдаж талцалгүй хэл амаа ололцож, эрүүл зөв жишиг тогтоох нь иргэддээ илүү өгөөж хүртээх, эдийн засгаа тэлж томруулах шинэ үеийг эхлүүлнэ.
“Энержи ресурс” Үндсэн хуульд заасан 51 хувиас давуулж, Тавантолгойн 96 хувийг 2008 онд төрд өгсөн. Үлдсэн 4 хувь Ухаахудагт бүтээн байгуулж, цахилгаан станц, угаах үйлдвэр, зам, сургууль зэргийг барьж, улсад 3,2 их наяд төгрөгийн татвар төлсөн. Ухаахудаг гэж тусдаа стратегийн орд байхгүй, Тавантолгойн нэг хэсэг боловч “Энержи ресурс” компани үлдсэн 4 хувийнхаа 60 хувийн өгөөжийг баялгийн санд төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх 96, үлдсэн 4 хувийн 60 хувийг тооцвол, төрд өгсөн нь 98,4 хувь гэж үзэж болно.
АДМИН








Нийгэм








