Dark Light
Нийгэм | 2026-02-10

Ж.ОДЖАРГАЛ: УУЛ УУРХАЙГ ТОЙРСОН ХЭРҮҮЛД ЦЭГ ТАВЪЯ ГЭЖ БОДСОН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурсан билээ. Энэ талаар MCS группийн захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас тодрууллаа.

-Төр дээрэмдчихлээ гэж харах хүмүүс ч байна л даа?

-Үгүй ээ яах вэ? Яг дээрэмдэж байна гэж хэлэхэд хэцүү. Энэ бол харьцангуй. Ажлын хэсэг өнгөрсөн жилийн 8, 9-р сараас хойш байгуулагдаад уул уурхайн компаниудтай олон удаагийн уулзалт хэлэлцээр хийж, харилцан зөвшилцсөн. Нэг талаасаа уул уурхайг тойрсон улс төржилт олон жил хэрээс хэтэрлээ шүү дээ. Бид боломжийн орлого цалинтай амьдармаар байдаг. Ахиухан экспорт хийж байж, тэрнийг дагасан өгөөж нь улсын төсөвт ахиухан орж байж цалин, тэтгэвэр, тэтгэмж ахиухан ногддог дүрэмтэй.

Энэ улс төржилт, уул уурхайг тойрсон хэрүүлд цэг тавья гэж бодсон. Тэр утгаараа бид манлайлж байна. Одоо улс төржих тусам бүтээн байгуулалт хойшилж байна. Хэрүүл тойрч улс төржих биш хийж бүтээж энэ улс орны хөгжлийг урагш ахиухан явуулъя.

-Үндэсний баялгийн санг хэн барих вэ? Эрх баригч нам бариад явбал эргээд л улс төрийн популизм чинь үргэлжлэх юм биш үү гэдэг эрсдэл байгаад байна л даа. Та мэдээж эрсдэлээ тооцсон уу?

-Энийг бид мэдэхгүй шүү дээ. Бид нар одоо ахиухан хөрөнгө оруулалт хийж, ажлын байраа тогтвортой байлгаж, ахиухан экспорт хийж, ахиухан доллар оруулж ирж эдийн засгаа өсгөхийг хүсэж байна. Тэр хэмжээгээрээ баялгийн санд ахиухан татвар орлого орох ёстой шүү дээ. Тэрийг зөв зүйтэй зарцуулах гэдэг бол улс төрчдийн л хийх ажил шүү дээ. Бид нар мэдэхгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07