Dark Light
Нийгэм | 2026-02-10

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД МОДНЫ СУУЛГАЦ ТҮҮЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд Батлан хамгаалах салбарын хавар, намрын мод тарилтаар 31 нэр төрлийн 1,5 сая гаруй модыг суулгацаар тарьж ургуулав. Мөн Өвөрхангай аймгийн Хархорум сумын нутаг дэвсгэрт “Шинэ Хархорум” хотын ойн зурвасыг “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран 84 мянга гаруй модыг тарьж, арчлан, хамгаалалтыг зохион байгуулж, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. 

Тэгвэл 2026 ондоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гүйцэтгэх ажилдаа Зэвсэгт хүчнийхэн шуудран ороод байна. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргээс гэхэд Зэвсэгт хүчний 186, 326, 336 дугаар ангийн 40 гаруй алба хаагч Хөвсгөл, Дорноговь, Улаанбаатар хот орчимд улаан хуайс, улиас бургасны саваа мөчир, агч, нарсны үрийг түүж, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангаж байна.

Та бидний хавар, намар тариалдаг суулгацыг түүхээр хээр гарсан цэргийн зарим нөхдөө төлөөлж Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлгийн агро-экологийн төвийн дарга, хошууч К.Хайраттай холбогдоход “Модны үр, суулгац түүхэд тохиромжтой улирал, цаг агаар гэж бий. Энэ цаг үе бол хамгийн тохиромжтой үе нь л дээ. Манай ангиас миний бие ахлан 20 гаруй ахлагч, 5 ажилтан албан хаагчийн хамт говь хээрийн бүсэд улиас, улаан хуайсын мөчир (тайраадас) яг одоо түүж байна. Бид 2025 оны 11 дүгээр сард загийн үр мөн түүсэн. Биднийг Дорноговийнхоо хээр хөдөө үр түүхтэй зэрэгцэн ангийн Мод үржүүлгийн төвд өнгөрсөн намрын загийн үрийг үрсжүүлэх ажлыг зарим алба хаагчид маань энэ цаг үед мөн гүйцэтгэж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Зэвсэгт хүчнийхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд мод тарихаас гадна тарих үр суулгацыг түүх ажлыг нугалж байгаа жишээ энэ билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07