Dark Light
Нийгэм | 2026-02-10

730 ШИЛ АРХИ, 270 ШИЛ ВИСКИ ХУРААН АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас нэр бүхий аж ахуй нэгжүүд хуурамч архи, согтууруулах ундааг худалдан борлуулж хууль бус орлогоо нууж мөнгө угаах үйлдэл хийсэн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ. Тодруулбал А гэх аж ахуй нэгж нь захын гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан албан татварын тэмдэггүй, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй архийг худалдаалж байсныг энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийг тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэр, агуулах, мөн М болон А нэртэй хүнсний дэлгүүрүүдэд явууллаа. 
 
Нэгжлэгээр: Зохих зөвшөөрөлгүй, стандартын бус, албан ёсны шинжилгээ хийгдээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд аюултай байж болзошгүй хуурамч 730 шил архи, Хятад, Казахстан, ОХУ-д үйлдвэрлэсэн хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй 9 нэр төрлийн 270 шил виски, 5000 ширхэг хуурамч архины шошго хураан авсан байна. 
 
Мөн А аж ахуй нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх эрх нь 2024 онд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд тухайн компани өөрсдийн хамаарал бүхий Б аж ахуй нэгжийн үйлдвэрт Шүншиг, Mongol empire luxury vodka гэх нэртэй архи үйлдвэрлэж Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан 0.75 литрийн савлагаатай архийг 8500 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь тогтоогдсон. 
 
Дээрх үйлдлүүд нь Монгол улсын эрүүгийн хуулийн 18.3, 18.5, 18.6, 18.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 
 
Иймд иргэд та бүхэн гарал үүсэл нь тодорхойгүй, хямд үнэтэй, хуурамч согтууруулах ундаа худалдан авахгүй байх, өөрийн болон бусдын эрүүлд мэнд амь насанд эрсдэл учруулахгүйн тулд сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07