Dark Light
Нийгэм | 2026-02-10

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Хот, нийтийн аж ахуйн 45 байгууллагын 3000 гаруй албан хаагч 700 гаруй техник хэрэгслээр их цэвэрлэгээг хийж байгаа юм.

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд уртасгасан цагаар шуурхай тээвэрлэж, тээвэрлэлтийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүллээ. Их цэвэрлэгээ энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07