Dark Light
Нийгэм | 2026-02-10

ЭХ НЬ НЯРАЙ ХҮҮХДЭЭ ХӨНӨӨСӨН ГЭХ 4 ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцны гадна хогийн цэг дээр даавуунд ороосон нярайн цогцос байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирсон нярайн эхийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж сэжигтэй этгээд Т-г олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газраас явуулсан. 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар иргэн Т-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүх рүү шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн.       
Өнгөрсөн 2025 онд цагдаагийн байгууллагаас “Эх нь нярай хүүхдээ алах” 4 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 3 хүнийг яллагдагчаар татсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07