Dark Light
Нийгэм | 2026-02-10

А.АМАР: “МОНГОЛЫН ТОВЧ ТҮҮХ”

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Мэргэн сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан “Эрдэм төгс Амар” сангаас санаачлан Ардын төрийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүмүүн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг кирилл үсгийн хөрвүүлгийн хамтаар үүсмэл бүтээл болгон шинэчлэн хэвлэсэн номын нээлт Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд боллоо.
Одоогоос 90 гаруй жилийн тэртээ худам монгол бичгээр 5000 хувь хэвлэгдсэн А.Амарын “Монголын товч түүх (тэргүүн дэвтэр) бүтээлийн анхын хэвлэл эдүгээ ховор болсон энэ үед уг зохиолыг 1934 оны хэвлэлийн эхийг уг хэмжээгээр нь гэрэл зураг болон кирилл үсгийн хөрвүүлгийг хамтатган энэхүү бүтээлийг эрхлэн гаргасан байна.
А.Амарын зохиол нь XIII зууны эхэн буюу Чингис хааны үеийг хураангуйлан бичсэн нь монголын түүх судлалын анхны томоохон бүтээл болсон хэмээн ач холбогдол, үнэ цэнийг нь түүхчид дүгнэсэн байдаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07