Dark Light
Нийгэм | 2026-02-10

МХЕГ-ЫГ ХУУЧИН БҮТЦЭЭР НЬ СЭРГЭЭХ ШИЙДВЭР ГАРААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хэвлэл, олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг сэргээн байгуулж, Шадар сайдын шууд харьяанд үйл ажиллагаа явуулна гэх мэдээлэл гараад буй. Тухайн асуудлаар Шадар сайдын ажлын албанаас тайлбар мэдээлэл өглөө.
 
"Улсын Их Хурлын тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн боловч уг байгууллагыг хуучин бүтцээр нь сэргээх шийдвэр гараагүй болно.
Харин төрийн хяналт шалгалтыг давхардуулахгүй байх, стандартын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан мэргэжлийн хяналтын байгууллагыг эргэн сэргээх тухай бус, харин төрийн хяналтын тогтолцоог оновчтой, үр ашигтай болгох асуудлыг судалж, хэлэлцэж байна.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг сэргээн байгуулах эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал бөгөөд Засгийн газрын аль нэг сайдын яриа, байр сууриа илэрхийлснээр шийдэгдэх боломжгүй юм"

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07