“МИЛАН-КОРТИНА”-2026 өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө өрнөж байна.
Өнөөдөр гүйлтийн цанын төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөж буй бөгөөд эмэгтэйчүүдийн спринт төрөлд 35 орны 89 цаначин урьдчилсан гараанд уралдсанаас Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт хурдлав. Энэ гарааны эхний 30-д багтсан тамирчид шигшээ уралдаанд өрсөлдөнө.
Э.Ариунтунгалаг нь Монгол Улсын гүйлтийн цанын 26 удаагийн аварга, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, гүйлтийн цанын дэлхийн аваргын “А” ангиллын тамирчин билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сард БНСУ-д болсон Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








